tsusnii donor

Хариу нэхээгүй тус буюу цусны Донорууд

Хэн нэгэн хүний амийг аврах, эрүүл мэндийг сайжруулахад хариу нэхээгүй тус хүргэж цусаа бэлэглэдэг хүмүүсийг бид Цусны Донор гэж нэрлэдэг. 2017 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 32 мянган донор байгаа гэсэн тоон мэдээлэл гарсан байна.

Энэхүү тоон үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулдцус хандивлахын ач холбогдол, үр өгөөжийг нийгэм олон нийтэд таниулан сурталчлах нь чухал ажил болоод байгаа юм.

Иймээс мэдээллийн технологи, харилцаа холбооны Юнител групп нь өөрсдийн боломжит сувгаар дамжуулан цусны донорын ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах бүх төрлийн ажлыг зохион байгуулах зорилгоор Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран ажиллахсанамж бичигт гарын үсэг зурсан юм.

Гарын үсэг зурах үеэр “Юнител” группийн Захиргаа, Хүний нөөцийн газрын захирал Ц.Азжаргал “Юнител группт хүндэт донор олон бий. Цаашид тэдний тоо улам нэмэгдэж улс орныхоо цусны нөөцийг бүрдүүлэх хүндтэй үйлсэд хувь нэмрээ оруулсаар байх болно” гэлээ.

~Цусны донорууд зүрх судасны өвчлөлд өртөх магадлал бага байдаг~

Дэлхий даяар 6-р сарын 14-ний өдрийг “Цусны донорын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ жил “Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэцгээе” уриан дор нэгдэн ажиллаж байна.

Нэг удаа цусаа бэлэглэхэд 3 хүний амь аврах боломж бүрддэг гэдэг. Энэ боломжийг бүрдүүлж зуу зуун хүнд амьдрах үүд хаалга нээж өгч байгаагаараа өнөөдрийн үйл ажиллагаа ихээхэн ач холбогдолтой болж өндөрлөлөө.

Түүнчлэн эмч нар доноруудын ачаар эрүүл чийрэг яваа олон хүний талархлын үгсийг тэдэнд дамжуулж хэлсэн нь цусаа хандивлагч ажилтнуудад энэхүү үйлсийг түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзэл төрүүлж байв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих