tsusnii donor

САЙН МЭДЭЭ: “Цусны Донор” та 11 хүний алтан амийг аварчээ

~САЙН МЭДЭЭ: “Цусны Донор” та 11 хүний алтан амийг аварчээ~

МУ-д цусны 26 салбар банк байдаг бөгөөд нэгдсэн журмаар Донорууддаа талархал илэрхийлдэг уламжлалтай. Орхон аймаг дахь цусны салбар төвд бүртгэлтэй нийт 700 гаруй донор байдаг.

Өнгөрсөн жилийн тухайд давхардсан тоогоор 600 удаагийн цус авалтыг 500 гаруй донороос авчээ. 2018 оны эхний 5 сарын байдлаар 250 удаагийн цус цуглуулалт, 200 гаруй донор цусаа хандивласан байна. Мөн энэ онд тоног төхөөрөмжийн шинэчлэлийг азийн хөгжлийн банкны зээлээр хийж, мөн салбар төвийн байрандаа засвар үйлчилгээг хийсэн. Ингэснээр цус цусан бүтээгдхүүнийг хадгалах 80 литрийн багтаамжтай хөлдөөгч, хөргөгч тус бүр 2 ширхэг,үйлдвэрлэл явуулах боломж бүхий нийт 400 сая төгрөгийн 32 нэр төрлийн аппарат тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна.

Энэ нь Орхон аймаг дахь цусны салбар төвийн цусны нөөц 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 5 дахин нэмэгдсэн зр дүнг үзүүлж чадсан юм. .Өнөөдрийн байдлаар 150 нэгж хөлдүү сийвэн байгаа нь 3 сарын хэрэгцээ, улаан эс 40 нэгж байгаа нь 21 хоногийн нөөц юм.Тус нөөцийг бүрдүүлсэн идэвхитэн, хүндэт доноруудын ач гавьяагаар энэ оны эхний 5 сарын байдлаар 130 нэгж сийвэнгээр, амь нас нь эрсдэлтэй 11 хүний алтан амийг авраад байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих