alhah

Эрүүл биеийн нууц нь АЛХАЛТ

   Эрүүл биед саруул ухаан оршин байдаг. Хүний амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг бол эрүүл зөв амьдралын хэв маяг. Алхах нь эрүүл мэндэд маш олон эерэг өөрчлөлтүүдийг авчирдаг байна.

Зүрхний шигдээc: 7 хоногт 2-4 цаг хурдан алхах нь зүрхний шигдээсний эрсдэлээс 54 хувь сэргийлж чаддаг.

Гүйлсэн булчирхайн үрэвсэл: 7 хоногт бүр 3 цаг хурдан алхаснаар гүйсэн булчирхайн үрэвслийн үед зүрхний титэм судасны өвчлөлийн эрсдэлээс 40 хувь сэргийлэх болно.

Хамрын хөндийн үрэвсэл: Өдөр бүр алхаснаар амьсгалын дээд замын халдвар авах эрсдлийг 30 хувь бууруулдаг.

Уушигны архаг бөглөрөлт өвчин: Тамхи татдаг хүний бие махбодын идэвхтэй үйл ажиллагааны дунджаас өндөр түвшинд хүрч УАБӨ үүсэх эрсдэлээс 23 хувь сэргийлэх бүрэн боломжтой.

Чихрийн шижин: 7 хоногт багадаа 3-4 цаг алхаснаар 2-р хэлбэрийн чихрийн өвчний улмаас нас барах эрсдэлээс 54 хувь буурдаг.

Нурууны өвдөлт: 7 хоногт 1-3 цаг хурдан алхаснаар нурууны согог, гэмтэл үүсэх эрсдэлээс 40 хувь сэргийлж чадна.

Даралт ихсэх: 7 хоногт 5 өдөр алхаж эхэлснээр цусны агшилтын даралт буурах мөн зүрхний өвчний улмаас нас барах эрсдэл буурах ач холбогдолтой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих