hol

Өвчний үед өгөх АРВАН зөвлөмж

Хүн бүрт өвчнийг ялан дийлэх харилцан адилгүй аргууд байдаг. Гэхдээ эрүүл мэндээ сайжруулж, өвчний өмнө бууж өгөлгүй, тэмцэх боломжийг олгодог дараах 10 алхмыг хэрэгжүүлээрэй.

  1. Өвчнийг эдгээнэ гэсэн хүсэл тэмүүлэлтэй байж, бодлоо цэгцлэх. Танд би өвчнөө ялан дийлнэ гэсэн итгэл үнэмшил бий болсон цагт дотоод энергийн хүчээ ашиглан, өвчнийг үгүй хийж, бие сэтгэл санааны хувьд эрүүлжих болно. Нэг ёсондоо туссан өвчиндөө бууж өгөлгүйгээр тэмцэхийн тулд сэтгэл хөдлөлөө хянаж, өөрийгөө урам зоригоор тэтгээрэй.
  2. Өөрийнхөө дотоод энергийн хүчийг бусадтай хуваалцах. Өөрт байгаа дотоод энергийн хүчээ бусадтай хуваалцахаас бүү татгалз. Учир нь бусдад сайхан сэтгэлээр туслаж, гараа сунгасан хэн бүхэнд бурхан хариу барьдаг. Өчүүхэн төдий тус эргээд хүнд зовлон, саад бэрхшээлийг даван туулах эрч хүчийг өгдөг байна.
  3. Дархлааны системээ сайжруулах. Хүн яагаад өвчин тусч байна вэ? Үүний хамгийн том шалтгаан бол, дархлааны систем муудсантай холбоотой юм. Иймд дархлааны системээ муутгахгүй байхын тулд байнга хичээх хэрэгтэй аж. Хүний дархлаа олон зүйлээс болж муудах нь бий. Үүнд уур бухимдал, бүдүүлэг зан, гутранги үзэл ч мөн нөлөөлдөг.
  4. Даруу төлөв байх. Хүн даруу төлөв байж, аливаа зүйлд хянуур хандсанаар анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чадах үндэс болдог байна. Үр дүнд нь юу, хаана өвдөж байгааг мэдэхээс гадна, түүнд ач холбогдол өгч, дотоод энергийнхээ тусламжтайгаар өвчнөөс салах боломжтой юм.
  5. Амьдралын хэв маяг, итгэл үнэмшил. Айдас, үнэлэмжүүддээ ухамсартайгаар эерэг өөрчлөлтүүдийг хий. Ямар өөрчлөлтүүдийг хийх тал дээр өөрийн мэдрэмжүүддээ итгээрэй. Учир нь та амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтүүдийн талаар хамгаас илүү сайн мэдэж байгаа.
  6. Хайртай хүмүүсээ бодох. Хайртай хүмүүсээ бодож, ирээдүйд үргэлжлүүлэн амьдрах шалтгаан өөртөө гаргах хэрэгтэй. Таныг өвчин зовлондоо дийлэгдэж, өвдөг сөхрөх үед таныг гэсэн хүмүүс ард чинь үлдэж байгаа гэдгийг бүү мартаарай. Тэднийг бодох үед эрч хүч, урам зоригоор тэтгэгдэх болно.
  7. Хөгжим, аялгуу. Хамгийн гайхамшигтэй энергийн хэлбэлзлийн хэрэгсэл юм. Хөгжим бүх саад бартааг туулан таны “ЭГО”-той нүүр тулдаг. Хөгжим сонссоноор та өөрийн энергийн түвшнийг хөгжмийн энергийн хэлбэлзлийн түвшинтэй ойролцоо түвшинд аваачдаг. Тэгэхээр өөр өөртөө эерэг мэдрэмж төрүүлдэг дуу, хөгжим, аялгууг сонсоорой.
  8. Урам зориг. Танд урам зориг өгч буй бүхэн өндөр энергийн түвшинтэй байдаг. Тэгэхээр танд эерэг, өөдрөг бодол санаа төрүүлдэг ном зохиол уншиж, кино үзэж, сүнслэг хичээл сонсох нь энергийг дээшлүүлнэ
  9. Дасгал хөдөлгөөн хийх. Энэ нь биеийн хөдөлгөөн тархинд очих хүчилтөрөгчийг нэмэгдүүлж, тархийг сэргээгээд зогсохгүй аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг “эндорфин” хэмээх бодисыг ялгаруулдаг. Эндорфины тусламжтайгаар та илүү их баяр хөөртэй болдог. Гэхдээ хийх дуртай дасгалаа хийх нь хамгаас чухал. Дургүй дасгалаа хийвэл харин ч сөрөг мэдрэмж төрж, энергийн түвшин буурах сөрөг нөлөөтэй.
  10. Сайн үйл хийх. Хайр энэрлийн үүднээс сайн үйл хийх нь таны энергийг дээшлүүлж, аз жаргалтай болгодог.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих