Ulaan-dars-sharsan-uheriin-mah-01

АМТТАЙ: Улаан дарсанд хэрхэн үхрийн мах чанах вэ?

      Гар дор чинь илүү дэлгэрэнгүй тайлбартай хоолны жортой ном байхгүй тохиолдолд, мөн хоол хийх цаг бага байгаа үед, ямар нэг ер бусын амттай хоол идэхийг хүссэн үедээ дараах хялбархан хоолнуудаас сонгон хийж үзнэ үү. Энэ удаад Улаан дарсанд үхрийн мах хэрхэн чанах талаар сонирхоорой. 

Орц:

500 гр үхрийн мах
1 лууван
1 том сонгино
750 гр буюу 1 шил улаан дарс
1/2 жижиг халбага давс
Бага зэрэг хар перц
Оливын тос (боломжтой бол экстра виржин)

 

Хийх заавар
1. Сонгино, луувангаа нимгэн хэрчинэ. Махаа жаахан томхон хэрчинэ. Сонгино, лууван, махаа улаан дарстайгаа саванд хийгээд, хөргөгчид нэг хонуулна.
2. Дарсан махаа гаргаж ирээд, дарсан шүүсийг нь саванд шүүж авна.
3. Хоолны савандаа тосоо халаагаад, зөвхөн сонгино луувангаа хийж хүчтэй гал дээр хуурна. Шүүс нь багасаад ирэх үед галаа мөн багасган, ногоогоо 10-аад минут сайтар хуурна.
4. Махандаа давс, перц цацаад, хуурсан ногоон дээрээ нэмж сайтар хутгаад, дарсан шүүсээ нэмж, галаа нэмж буцалгана.
5. Буцалсных нь дараагаар нитгэлийг нь шүүрдэж аваад, сайтар таглан, зөөлөн гал дээр 1 цаг чанана. Арай жижиг савны таг, жижиг жигнүүр, cooking paper гэх мэтийг шөлөн дэх махан дээрээ тавиад чанавал, мах илүү зөөлөрч, шөл нь ч гоё амттай болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих