Songino 2018_lig

Д.Сумъяабазарын санаачилгаар “Сонгино лиг 2018” тэмцээн нээлтээ хийлээ

~Д.Сумъяабазарын санаачилгаар “Сонгино лиг 2018” тэмцээн нээлтээ хийлээ~

“Сонгино лиг 2018” тэмцээн өнгөрсөн бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн Спорт хороонд нээлтээ хийжээ. Тус дүүрэгт анх удаа сагсан бөмбөгийн тэмцээнийг дээд түвшний лигийн хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар санаачлан зохион байгуулж буй аж.

Залуусыг чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх, бие бялдрыг нь чийрэгжүүлэх, спортоор дамжуулан зөв хүмүүжил олгох зорилготой тус тэмцээнд 32 баг оролцож байгаа юм байна.

Энэ талаар Д.Сумъяабазар хэлэхдээ “Сонгинохайрхан дүүргээс улс, тив, дэлхийн хэмжээний баг тамирчид гараасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Тиймээс “Сонгино лиг 2018” арга хэмжээ цаашид уламжлал болгон зохион байгуулагдана. Мөн хөл бөмбөгийн лигийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Спортоор хичээллэх нь хурд, тэсвэр тэвчээрийг бий болгохын зэрэгцээ хурдтай сэтгэж сурдаг. Тиймээс дүүргийнхээ залуусыг спортоор дамжуулах хөгжүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулж байна” гэжээ.

“Сонгино лиг 2018” тэмцээний нээлтийн арга хэмжээний үеэр сагсан бөмбөгийн спортыг хүүхэд залуусын дунд түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсныг нь үнэлэн “Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо”-ны Монголын шигшээ багийн дасгалжуулагч Ш.Сэдбазар өөрийн гарын үсэгтэй бөмбөгийг дурсгасан байна.

Долдугаар сарын 7-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт явагдах тус тэмцээнийг Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны шүүгч нар шүүн явуулж буй аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих