shartalt

Шарталт нь нимбэгээр тайлагддаг

Хятадын Гуанжоу хотын “Сунь Ят-Сен”-ий их сургуулийн судлаачид хэд хэдэн цуврал судалгаа хийсний эцэст шарталтын синдромыг тайлах хамгийн шилдэг бэлдмэл бол нимбэг, лайм агуулсан ундаа гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Судалгаандаа тэд ургамлын цайнаас авахуулаад хийжүүлсэн ундаа хүртэл нийт 57 ундаанд судалгаа хийсэн аж. Ингээд эцэст нь найрлагадаа нимбэг, лаймын шүүс агуулсан ундаа шартал тайлахад хамгийн ач тустай болохыг илрүүлсэн байна

Нимбэг, лаймын шүүс нь согтууруулах ундааны нэгдлийг задлахын зэрэгцээ бие организмд үүссэн дотор муухайрах, толгой өвдөх зэрэг шинж тэмдгийг арилгахад тусалдаг аж. Архи уусан үед элэг алкогольдегидрогеназ ферментүүдийг цусанд нэвчүүлж эхэлдэг байна. Чухам үүнээс л архи уусны дараах шартал гэдэг зүйл бий болдог аж.

Түүнчлэн судалгааны дүнд хар тамхины ургамлын үрээр хийсэн буюу тайвшруулах үйлчилгээтэй ундаа нь харин ч шартлыг удаан барьдаг болохыг нотолсон аж. Харин нимбэг, лайм агуулсан ундаа нь шар тайлж, архийг хүний биеэс маш түргэн хугацаанд үлдэн хөөдөг цорын ганц ундаа гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих