Fruit_and_Excercise

Хэдий чинээ ИДНЭ, төдий чинээ ХӨДЛӨ

Хооллосны дараа хөдөлмөөр санагддаг уу?

Хүн идсэнийхээ хэрээр хөдлөх ёстой гэдэг үг бий. Таны идсэн хоол таны биед өөрт агуулагдаж буй амин дэмүүдийг өгөх ёстой. Гэхдээ энэ нь таны ходоодонд орсон л бол болоо гэсэн үг биш. Таны бие хоол идсэнийхээ дараагаар хөдөлгөөнд орж байж амин дэмүүдийг хангалттай авдаг байх нь.  Тийм ч учраас хоол идсэний дараа алхаж, хөдөлгөөн хиймээр санагдах үе бий. Энэ таны бие амин дэм авхыг хүсч байгаа хэрэг юм.

Хоолны дараанаас таны биед хоол боловсруулалт явагдах учир хөдөлгөөн хийж биедээ шингээж авалгүйгээр авч болох байсан амин дэмүүдийг ялгаруулдаг.

Учир нь дасгал хийж байх үед цусан дахь сахарын хэмжээг зохистой төвшинд хадгалахад таны биед нүүрс ус сайн хуримтлагдсан байх ёстой. Хоол хүнс  нүүрс усаар харьцангуй баялаг байх ёстой. Бага зэргийн уураг бас хэрэгтэй. Уураг нь нүүрс усыг цусанд удаавтар, тогтвортой төвшинд нэвтрэхэд тус болж, хоолны шингэцийг сайжруулна.

Хооллосны дараа хөдөлмөөргүй санагдаж байна уу?

Нөгөө талаас дасгалд гарахын өмнө өөх тос их хэмжээгээр идэхгүй байх хэрэгтэй.Өөх тос нь хоолны шингэцийг хэт удаашруулж, хэт цатгалдуулан, таагүй мэдрэмж төрүүлэх болно. Мөн эслэг ихтэй хоол хүнсийг ч хойш тавих хэрэгтэй. Эслэг ихтэй хүнс мөн удаан шингэдэг. Энэ үед бие тань танаас удаан хугацаанд хөдөлгөөнгүй байхыг л хүсдэг.

Гэхдээ та хоол идсэн л бол шууд хөдлөх ёстой гэсэн үг биш ээ. Ямар хоол идсэний дараагаар хэр хугацааны дараа хөдлөх ёстой талаар бодох хэрэгтэй. Бүхэл ихтэй, хүнд хоол идсэн үед цаг орчмын дараа хөдөлгөөн хийвэл зохидог. Харин хөнгөн хоол идсэн үед 30 орчим минутын дараанаас хөдөлгөөнд орох хэрэгтэй. Тараг, жимс зэрэг тослог багатай хоолны дараа шууд хөдөлж болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих