ervvl-mend

Хоол идсэний дараа хориглох зүйлс!

       Хоол ходоодонд орсны дараа боловсруулалт явагдах, шингэх бага зэргийн хугацаа хэрэгтэй байдаг байна. Энэ хугацаа дуусахаас өмнө дараах зүйлсийг хийх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг тогтоожээ.

Тамхи бүү тат

Хоолны дараа тамхи татах нь зарим хүмүүст зуршил болсон байдаг. Тамхинд донтсон хүмүүс хоол идсэний дараа тамхи татах хүсэл ихээр оргилдог байна. Гэвч мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар хоол идсэнийхээ дараа тамхи татах нь эрүүл мэндэд маш хортой бөгөөд нэг дор 10 ширхэг тамхи татсантай ижил үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Энэ нь хорт хавдар үүсэх магадлалыг маш өндөр болгодог.

Жимс бүү ид

Хоол бүрийн ард жимс, жимсний төрлийн хүнс хэрэглэхийг болно гэж үздэг. Гэвч хоол идсэнийхээ дараа шууд жимс идэж болохгүй. Жимс идсэнээр таны ходоодон дахь агаарын хэмжээ ихсэж өвчин үүсгэх боломжийг өндөр болгодог аж. Хооллосныхоо дараа 1-2 цагийн дараа жимс идэж байгаарай.

Цай ууж болохгүй

Ихэнх хүмүүс хоолны араас цай уух сонирхол их байдаг. Цайны найрлагад байх хүчлийн хэмжээ маш их байдаг бөгөөд хоол идсэний дараа цай хэрэглэх нь хоолны боловсрох үйл ажиллагааг удаашруулдаг

 Усанд орж болохгүй

Усанд ороход биеийн цус гар хөл зэрэгт ихээр төвлөрдөг бөгөөд гэдэсний цусан хангамж буурснаар хоол боловсруулах үйл ажиллагаа сулардаг гэнэ.

 Алхаж болохгүй

Хүмүүс хоол идсэнийхээ дараа алхах нь таны насыг 99 хүртэл нэмэгдүүлнэ гэдэгт итгэдэг. Тэгвэл энэ нь худлаа мэдээлэл бөгөөд хоолныхоо дараа алхах нь хоол боловсруулах үед гаргадаг энергийг бууруулдаг гэж үздэг аж.

 Унтаж болохгүй

Хоолны дараа өөрийн эрхгүй нүд анилдаж эхлэх нь бий. Хоол идсэнийхээ дараа шууд унтах нь ходоод гэдэсний халдварлаж бохирдох үндэс болдог.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих