Витамины зөв зохистой хэрэглээ гэж юу вэ?

ВИТАМИНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ЭРХЭМЛЭЕ!
Ээжүүд бидний үр хүүхдүүддээ эмчийн заавар зөвлөгөөгүйгээр, хэн нэгний сайн гэсэн үгээр дур мэдэн өгдөг витаминууд нь нэг төрлийн эм юм. Эмийг буруу хэрэглэвэл хор болдог. Тэгэхээр витамины буруу хэрэглээ хүүхдэд тань ач тусаа өгөхөөсөө илүүтэй хор болдог гэсэн үг. Зарим ээжүүд магадгүй витамины зохистой хэрэглээний тухай мэдээлэл дулимаг байж болох юм. Магад зарим нь мэргэжлийн эмч нараас илүү хал үзсэн эх хүний үг үнэн байдаг гэсэн бодолтойгоор витаминыг хүний үгээр дур мэдэн өгдөг тал ч ажиглагддаг. Тиймээс витамины тухай тодорхой ойлголттой болж, зохистой хэрэглээг хэвшүүлэхийг уриалж байна.

ВИТАМИН БУЮУ АМИН ДЭМ ГЭЖ ЮУ ВЭ?
Хүний биеийн бодисын солилцоог идэвхжүүлдэг, дархлааны системийг дэмждэг химийн бэлдмэлүүдийг витамин буюу амин дэм хэмээн нэрлэдэг. Амин дэмүүд нь бидний идэж буй хоол хүнсэнд их хэмжээгээр агуулагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, хүн хоол хүнсээрээ дамжуулан өөрт хэрэгцээт амин дэмээ олж авдаг. Гэсэн хэдий ч хэрэгцээт хоол хүнсээ олж идэж чадахгүй байгаагийн улмаас хүн амин дэмийн дутагдалд ордог. Тиймээс энэ үедээ биед хэрэгцээт амин дэмээ нөхөж авахын тулд нэмэлт витамины бэлдмэл хэрэглэх шаардлагатай болдог.
Витамин нь дотроо хоёр төрөлтэй:
1. Тосонд уусдаг витаминууд А, D, Е, К.
2. Усанд уусдаг B-гийн төрлийн болон бусад витаминууд.

Хүмүүс, ялангуяа ээжүүд хүүхэддээ витамин өгөхдөө юуны өмнө найрлагатай нь танилцах хэрэгтэй. Витаминууд нь дотроо олон төрөл байдаг бөгөөд тосон уусдаг витаминыг тосон хэлбэрээр нь, харин усанд уусдаг витаминыг энэ хэлбэрээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг ажээ.
Тосонд уусдаг витамин ихэнхдээ элгэнд очиж шимэгддэг буюу элгээр дамжин үйлчилгээгээ үзүүлдэг. Харин усанд уусдаг витамин нь ихэнхдээ бөөрөөр дамжин үйлчилдэг байна.ВИТАМИНЫГ ЭМЧИЙН ЗААВРААР ӨГӨХ ЁСТОЙ
Хүүхдэд А болон Д витамин хамгийн их хэрэгцээтэй байдаг. Хоол боловсруулах, хоолны дуршлыг нь дэмжиж өгөх талаасаа В-гийн төрлийн витаминууд хэрэгцээтэй байдаг. Дархлааны системийг бүх витамин дэмждэг хэдий ч С амин дэм нь антиоксидантаар баялаг гэдэг талаасаа илүү үйлчилгээ үзүүлдэг байна. Гэхдээ эдгээр витаминуудыг хэмжээ хязгаараас нь хэтрүүлбэл бүгд хор болно. Тиймээс хэзээ, хэдий хугацаанд, ямар тун хэмжээгээр витамин хэрэглэх вэ гэдгийг хэн нэгэн хүний амнаас бус, мэргэжлийн эмчид хандсанаар мэдэх боломжтой.

~Витамины зөв зохистой хэрэглээ гэж юу вэ?~

ХҮҮХЭД БҮР ЗААВАЛ ВИТАМИН ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ЮУ?
Хүүхэд, багачууд маань хоол хүнснээсээ хэрэгцээт амин дэмээ олж авч хараахан чадахгүй байна. Тухайлбал, нийтлэг амин дэмүүд нь загас болон тахианы маханд их хэмжээгээр агуулагддаг хэдий ч үүнийг хөдөө, орон нутагт амьдарч буй хүүхэд, багачууд тэр бүр идээд байж чаддаггүй. Харин амин дэмээр баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ зэргийг хотын хүүхдүүд байнга идэж чаддаггүй. Тиймээс хаана амьдарч байгаагаасаа шалтгаалан аль ч газар амин дэмийн дутагдал байдаг.
Тухайн витамин дутагдлын шинж тэмдэг хүүхдэд илэрсэн тохиолдолд л үүнийг хэрэглэнэ үү гэхээс биш, миний хүүхдэд амин дэм дутагдаж байгаа гэж дур мэдэн өгч болохгүй. Зарим ээжүүд бүр хүүхэддээ витамин өгч эхэлчхээд хааяа мартчихдаг. Тэгээд санасан үедээ л гаргаж өгдөг дүр төрх их байдаг. Хэрвээ үнэхээр витамин хүүхдэд хэрэгтэй байгаад, яг өгөхөөр болсон бол тодорхой тунгаар, тодорхой графикийн дагуу тогтмол өгөөд дуусгах хэрэгтэй. Тэгэхгүй бол өгч буй витамин нь хүүхдэд тань үр өгөөжөө өгөхгүй, цаашлаад эдийн засагт ч гэсэн алдагдалтай гэдгийг ойлгох хэрэгтэй.
Зарим ээжүүд хүүхэддээ дур мэдэн А болон Д, мөн А болон Е витаминыг зэрэг өгчихдөг. Гэтэл энэ хоёр нь хоорондоо нэг нэгнийхээ үйлчлэлийг дарангуйлдаг витаминууд учраас зэрэг өгсөн тохиолдолд ямар ч үйлчлэл үзүүлэхгүй. Тухайлбал, Д илүүдвэл А амин дэм өгч, харин А илүүдвэл Д өгч үйлчлэлийг нь саармагжуулдаг гэсэн үг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

1 Сэтгэгдэл

  1. Anujin 2022.03.11

Сэтгэгдэл бичих