Орц: (4 хүний порц)
- 300 гр байцаа (Жирийн бөөрөнхий байцаа)
- 1/3 өргөст хэмх
- 1 жижиг лааз туна
- 1 жижиг халбага давс
Хийх заавар:
1. Байцаа, өргөст хэмхээ маш нарийхан хэрчинэ. Тунагаа шүүнэ.
2. Хэрчсэн ногоон дээрээ 1 жижиг халбага давсаа цацаад, гараараа зөөлөн базаж шингээж өгөөд 10-15 минут тавина.
3. Ногооноос ялгарсан шүүсийг асгаж, шүүсэн тунатайгаа холиод бэлэн болно.