shuurhai-shtab

ӨМНӨГОВЬ: Гэртээ тусгаарлагдсан иргэд архидан согтуурч буй зөрчил гарчээ

Өмнөговь аймагт нийт зургаан хүн гэртээ тусгаарлагдаж байгаагийн хоёр нь Цогтцэций суманд, дөрөв нь Даланзадгад хотод байгаа юм.

Гэртээ тусгаарлагдах хүмүүст эрүүл мэндийн байгууллагаас сургалт, мэдээлэл өгч, биеийн халууныг нь өдөрт хоёр удаа хэмжин, өөрийгөө тусгаарлах үүрэг, зөвлөмж мэдээллийг олгож, тандалт судалгаа хийж ажиллаж байгаа.

Харин Өмнөговь аймгийн Шуурхай штабын мэдээлснээр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Даланзадгад хотод тусгаарлагдаж буй хүмүүсийн нэг нь гадуур гарч, нэг нь бусдыг цуглуулж архидан согтуурсан байна.

Гэртээ 21 хоногийн өөрийгөө ажиглан, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой байж, тусгаарлагдаж байгаа хүмүүс ямар ч хүнээс 1-2 метр хол байж, аяга, тавгаа тусдаа ашиглах ёстойг ЭМЯ-наас анхааруулаад байгаа билээ.

Хэрвээ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна хэмээн Өмнөговь аймгийн Шуурхай штабаас анхааруулаад байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих