Орчин үеийн Монгол гэрийн гайхамшигт загварыг танилцуулж байна

Монгол гэр нь эртний уламжлалтай бөгөөд хөгжлийн олон үе шатыг туулан өнөөгийн хэлбэрийг олжээ. Монгол гэрийн доторхийг хоймор, үүд, эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгадаг.

Энэ нь гэрийн дотор баримтлах ёс, зай талбайн журмыг тогтоосон хэв ёс болно. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг.Гэрт орохоос эхлээд монгол ахуй амьдралын онцлогийг харж болно. Гэрт орж байгаа хүн баруун хөлөөрөө эхэлж орох ёстой бөгөөд өр нэхэх, хэл ам, хэрүүл тэмцэл хийх хүн зүүн хөлөөрөө ордог байна. Монгол гэрийн үүд хаалгыг өрх гэрт буян хишиг оруулах утгаар хүний аж байдлаар төсөөлөн бэлгэддэг байна. Гэрийн үүдийг шовх хадан хясаа, уулын ам, хөндий жалга харуулан барихыг цээрлэдэг.Сэтэрхий оноо тааруулж баривал хүн малын гарзтай гэж үздэг байна. Гэрийн үүдийг уулын ар, тэгш талыг тааруулж барьдаг уламжлалтай. Монголын уламжлалт ёсонд гэрийн тоонон дээгүүр алхах, гишгэхийг цээрлэдэг нь угтаа тооныг гэрийн толгой тэргүүн буюу хүний тэргүүнтэй холбон үздэгтэй холбоотой юм. Монголчууд гэрийн өрхийг тоононы малгай байдлаар төсөөлдөг байна.Монголчууд малгайн дээгүүр алхвал хийморь лундаа доройтно гэж үздэгтэй нэгэн адил юм.Гэрийн хана, туурганы ёроол хэсгийг хаяа гэнэ. Гэрийн голд багана гал голомт байна.Мөн монголчууд баганыг гэрийн зовлонг үүрч явдаг гэж үздэг учраас хүүхдийг багананы зовлон авна гэж үздэг байна. Монголчууд баганыг ертөнцийн босоо тэнхлэг, мөн хүний хөл, тулгуур эрхтнээр төсөөлдөг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих