delhiin-tuuhend

Дэлхийн түүхэнд энэ өдөр юу тохиов

МЭН 30 оны энэ өдөр эртний Ромын эзэнт гүрнийг үндэслэгч Гай Юлий Цезарь Октавиан Египтыг эзлэн Марк Антоний болон Клеопатрын ганц хүү Цезарийг мөн Антонийн ууган хөвгүүд Антилл, Цезарион нарыг цаазлан хороожээ.

476 оны энэ өдөр Одоакр (Ромын хөлсний цэргүүдийн жанжин, эцгийн талаасаа Хүннү гаралтай хүн байжээ) Ромын эзэнт гүрнийн сүүлчийн эзэн хаан Ромула Августулаг хаан ширээнээс нь түлхэн унагажээ.

634 оны энэ өдөр Мединд (Лалын шашны ариун хот одоогийн Саудын Арабын нутаг дэвсгэрт оршиж байв ) Халифатын анхны залгамжлагч Абу Бакр нас барж оронд нь I Умар Халифатын хоёрдугаар залгамжлагч болжээ.

1305 оны энэ өдөр Алтан Ордны Тохта хан Москва хотыг бүсэлжээ.

1305 оны энэ өдөр Лондонд Шотландын эрх чөлөөний тэмцэгч Уильям Уоллес цаазлуулжээ.

1328 оны энэ өдөр Францын арми фламандын тариачдын бослогыг даржээ.

1514 оны энэ өдөр Чалдырын тулалдаанд Туркийн цэргүүд Ираны армийг дийлж зүүн Анталийг ханалтадаа авчээ.

1552 оны энэ өдөр Оросын хаан Догшин Иван Казанийн ханьлиг улсыг дайлжээ.

1614 оны энэ өдөр Гронингены Их сургууль байгуулагджээ.

1628 оны энэ өдөр Английн гүн Бекингемийг хөнөөжээ.

1770 оны энэ өдөр Аялагч Жеймс Кук Австралийг Английн өмч гэж зарлажээ.

1839 оны энэ өдөр Англи Гонконгийг эзэлжээ.

1866 оны энэ өдөр Австри-Пруссийн дайныг төгсгөсөн Парисын энхийн гэрээ байгуулагджээ. Гэрээний дагуу Венецийг Италийн мэдэлд шилжүүлжээ.

1905 оны энэ өдөр Орос, Япон Портсмутын энхийн гэрээ байгуулжээ. Гэрээгээр Орос Японд Өмнөд Сахалиныг Ляодуны хойгийг Порт-Артурын хамт алджээ.

1908 оны энэ өдөр Марокийн султан Мулай Абд аль-Азизийг түүний дүү Малай Абд аль-Хариф хаан ширээнээс нь түлхэн унагажээ.

1914 оны энэ өдөр Японы эзэнт гүрэн Герман улсад дайн зарлан Дэлхийн I дайнд Антантын орнуудын талд орж байлджээ.

1921 оны энэ өдөр Грек-Туркийн дайны шийдвэрлэх Сакарьегийн тулалдаан болжээ.

1939 оны энэ өдөр Москвад Зөвлөлт-Германы үл довтлох гэрээ болон хавсралт нууц баримтуудад гарын үсэг зуржээ. (Риббентроп- Молотовын тунхаг)

1942 оны энэ өдөр Сталинградын тулалдаан эхэлжээ.

1943 оны энэ өдөр Зөвлөлтийн арми Курскийн тулалдаанд бүрэн ялжээ.

1944 оны энэ өдөр Румынд фашист дэглэмийн эсрэг бослого гарчээ.

1948 оны энэ өдөр Амстердамд Дэлхийн сүмүүдийн зөвлөл байгуулагджээ.

1962 оны энэ өдөр Европ, АНУ-ыг хооронд телевизийн шууд холбоо нэвтрүүлэг явагджээ.

1990 оны энэ өдөр Армен ЗХУ-аас тусгаар тогтнож буйгаа зарлажээ.

1991 оны энэ өдөр анхны веб сервер (www) нээгджээ.

2001 оны энэ өдөр Ливийн удирдагч Муаммар Каддафийг Үндэсний шилжилтийн зөвлөл төрийн тэргүүнээс нь түлхэн унагаажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих