suu

Өсвөр насныхан, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд кальцийн эх үүсвэр нь “СҮҮ” болно

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын эх үүсвэр болдог. Мөн дархлааны үйл ажиллагааг дэмжих, зүрх судас, чихрийн шижин, хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Ялангуяа өсвөр насныхан, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд хамгийн их шаардлагатай кальцийн эх үүсвэр нь сүү, сүүн бүтээгдэхүүн юм. НЭМҮТ-ээс 2012 онд хийсэн судалгаагаар өсвөр насныхны сүү цагаан идээний хэрэглээ 31.3% гэсэн дүн гарчээ. Монгол хүний хоногийн хоол тэжээлийн физиологийн нормд хоол хүнсээр авах кальцийн хэмжээг 800-1300 мг гэж заасан. Энэ нь 2-3 аяга сүү, сүүнд агуулагдах хэмжээ юм.

Монгол хүн амын хоол тэжээлийн бодисуудын хэрэглээг судалсан судалгааны дүнгээр 8-14 насныхан хоногт шаардлагатай кальцийн 31 хувийг, 15-18 насны охид 32 хувийг, хөвгүүд 27.5 хувийг, 19-24 насны эмэгтэйчүүдэд 41.6 хувийг, эрэгтэйчүүд 33.5 хувийг авч байгаа нь зөвлөмж хэмжээнээс 2-3 дахин бага байгаа ба 8-14 насны хүүхдийн 28.5 хувьд сийвэн дэх кальци байх ёстой хэмжээнээс доогуур байна. Түүнчлэн 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн хоногт хэрэглэж буй сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 294-445 гр, эрэгтэйчүүд 161-622 гр хэрэглэж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих