~Эрчүүдээ гар утсаа халаасандаа бүү хий!~
Гар утасны цахилгаан соронзон долгион муу гэдгийг хүн бүр л мэддэг. Биедээ байнга авч явах хэрэггүй ч гэж зөвлөдөг. Гэвч хүмүүс энэ зөвлөгөөг төдийлэн ойшоодоггүй.
Судалгаагаар утсаа өмднийхөө халаасандаа хадгалдаг эрчүүдийн 47 хувьд нь эр бэлгийн эсийн тоо цөөрсөн, чанар нь муудсан болох нь тогтоогдсон байна.
Тиймээс Их Британийн эмч нар эрчүүд өдөрт нэг цагаас илүү хугацаагаар гар утас халаасалж явах нь эр бэлгийн эсэд ноцтой нөлөө үзүүлдэг. Мөн гар утсыг өмднийхөө халаасанд хийж, эр бэлэг эрхтэнтэй ойрхон байлгаснаар үр тогтоох чадвар нь муудаж байгаа гэдгийг хэлж байна.