shartalt

Шараа тайлах аргаас…

Шараа тайлахын тулд зарим хүмүүс хүчээр бөөлжих тохиолдол гардаг. Энэ нь төдийлөн сайн арга биш бөгөөд ходоодны салстыг гэмтээх аюултай. Хамгийн тохиромжтой арга бол идэвхжүүлсэн нүүрс ус хэрэглэх явдал юм.

Эмийн санд “Актавированный уголь” гэсэн нэртэйгээр зарагддаг. Энэ нь биеэр бүхэлд нь тархсан хорт бодисуудыг ходоод, гэдэсний ханаар дамжуулан өөртөө шингээж авдаг. Уух арга тун энгийн. 1.5 гр идэвхжүүлсэн нүүрсийг аяга усанд хутган хэрэглэнэ. Өдрийн туршид мөн адил тунгаар хоёр удаа ууна.

Уургаар баялаг хоол хүнс хэрэглэ
Уусны маргааш таны хэрэглэх хоол хүнс хамгаас чухал. Та аль болох уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн /үхэр, загас, гахайн мах болон бяслаг/ хэрэглэх хэрэгтэй. Харин шарсан хайрсан зүйлсээс аль болох татгалзаарай.

Сайн унтаж амар
Шар тайлах хамгийн шилдэг аргуудын нэг бол нойр. Хэдий нойр чинь тийм сайн хүрэхгүй байсан ч дуу чимээгүй тайван орчинд унтаж амрахыг хичээгээрэй.

Нэмж хүртэх
Шараа тайлж байна гээд ганц хундага уух тохиолдол гардаг. Энэ нь дахин уух сэдэл төрдөг учир аль болох татгалзах хэрэгтэй. Тэгэхээр үнэхээр хөдөлж ч чадахгүй “барзгар” байгаа бол архи биш харин ганц шил шар айраг, квас зэргийг ууж болно. Харин хэрхэвч дахин нэмж ууж болохгүй гэдгийг анхаараарай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
3 (1 vote)

Сэтгэгдэл бичих