aris chiigshuuleh jor

Хаврын улиралд арьсаа чийгшүүлэх нууц жор

АРЬСАА ЧИЙГШҮҮЛЭХ ЖОРУУД
Хавар ирж, олон охид, бүсгүйчүүдын толгойн өвчин арьсны хуурайшилт болжээ. Тэгвэл өглөө, оройн арчилгаан дээрээ илүү анхаарч, хэрэндээ л арьсандаа чийг өгөхийг оролдож буй ч дорвитой өөрчлөлт гарахгүй байгаа бүсгүйчүүддээ энэ удаагийн “Гоо сайхан” булангаа зориуллаа. Заавал салон орж, мөнгө заралгүйгээр гэртээ гарын доорх материалаа ашиглан арьсандаа чийг өгөх боломжтой. Жинхэнэ органик бүтээгдэхүүнүүд ашиглан арьсаа арчлах нь илүү үр дүнтэй ч байж мэдэх юм.

СҮҮН ЧИЙГШҮҮЛЭГЧ
Сүүнд агуулагдах сүүн хүчлийн бактери нь хуурай арьсанд чийг өгч, улмаар хуурайшилтаас салахад тань тусална. Мөн энэхүү сүүн крем нь арьсны тослогийн хэмжээг тэнцвэржүүлдэг учраас арьс хуурайшихаас айлтгүй болгоно.
Жор 1. Хэдэн дусал нимбэгний шүүс дээр нэг цайны халбага сүү, хоёр цайны халбага цөцгий хийгээд сайтар хутгана. Үүгээрээ арьсныхаа хуурайшсан хэсгүүдэд түрхэн иллэг хийж, 10 орчим минут амраасны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Хуурайшилт ихтэй энэ үед уг жорын дагуу өдөр бүр арьсаа арчлаарай.
Жор 2. 50 гр орчим цөцгийн дээр 3-4 хоолны халбага шар буурцагны гурил хийгээд сайтар холино. Уг зуурмагаараа нүүрэндээ иллэг хийж, 15 минут амраасны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Өдөрт нэг удаа байхад хангалттай.

ОЛИВИЙН ТОСОН ЧИЙГШҮҮЛЭГЧ
Оливийн тосонд их хэмжээний антиоксидант болон биед хэрэгцээтэй ханаагүй хүчил агуулагддаг учраас арьсанд тэжээл, чийг сайн өгдөг.
Жор 1. Цэвэр оливийн тосоор биеийн хуурайшсан хэсгүүддээ түрхэн иллэг хийж, 30 минут амраан бүлээн усаар угаах бөгөөд угаасны дараа арьс танд гайхалтай чийгшилтэй болсныг хормын төдийд мэдрэх болно.
Жор 2. 2 хоолны халбага оливийн тос + 4 хоолны халбага бор сахар + 1 хоолны халбага зөгийн бал = эдгээр хольцоо сайтар хутгаад гайхалтай үр дүнтэй handmade гуужуулагч болно. Үүгээрээ хуурайшсан арьсаа сайтар үрсэний дараа бүлээн усаар угаана.

ЗӨГИЙН БАЛАН ЧИЙГШҮҮЛЭГЧ
Байгалийн гаралтай №1 чийгшүүлэгч бол антиоксидантаас гадна олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг зөгийн бал юм. Зөгийн балаар арьсаа арчласнаар зөвхөн чийг өгөөд зогсохгүй арьсыг зөөллөн уян хатан болгож, царайг шингэлж гэрэлтүүлэх болно.
Жор 1. Зөгийн балаар хуурайшсан хэсгийн арьсаа сайтар үрж, 5-10 минут болсны дараа усанд ороорой. Уснаас гарахад тань таны бие хуурайшилтыг “мартсан” байх болно.

ТАРАГАН ЧИЙГШҮҮЛЭГЧ
Тараг нь их хэмжээний антиоксидант болон сүүн хүчлээр баялаг бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс зөвхөн чийгшил өгөөд зогсохгүй эмзэг, мэдрэмтгий арьсанд илүү тохиромжтой:
Жор 1. Цэвэр хольцгүй таргаар хуурайшсан гар, нүүр зэрэг хуурайшсан хэсгүүддээ иллэг хий. Үүний дараа 10 орчим минут амрааж, бүлээн усаар угаах юм уу, шүршүүрт ороорой. Өдөрт нэг удаа хийх бөгөөд тараг нь арьсанд тань тэжээл өгч, царайны өнгийг тань сэргээж өгөх болно.
Жор 2. ½ аяга тараг + 3 х/х папаяа жимсны нухаш + 1 х/х зөгийн бал + 1 ц/х нимбэгний шүүс = эдгээрийг сайтар холиод арьсандаа иллэг хийсний дараа 10 минут амраана. Үүний дараа хүйтэн усаар угааж цэвэрлэх бөгөөд долоо хоногт нэг удаа л хийхэд хангалттай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 үнэлгээ)

Сэтгэгдэл бичих