zuun-tiish-harj-untah

Зүүн тийш харж унтах нь ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ

~Зүүн тийш харж унтах нь ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ~

Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг гэдэг. Тиймээс унтах, нойрсох орчноо аль болох тохь тухтай байлгах нь ямар ч хүний амьдралын маш чухал хэсэг байх ёстой. Ийм болохоор нойр судлал гэсэн тусдаа шинжлэх ухаан анагаахад байдгийг хүн бүр мэддэггүй.

Нойр судлаачид ба физиологич эрдэмтэд хүний нойр, унтах орчны талаар олон тооны судалгаа явуулсаар зүүн талаар хэвтэж унтах нь хамгийн зохистой гэдгийг тогтоожээ. Зүүн талаар унтсанаар хэд хэдэн талын ашигтай байдгийг дурдъя.

Тунгалагийн системийн үйл ажиллагааг сайжруулдаг

Тунгалагийн систем нь хүний биеийг хорт бодис, бодисын солилцооны явцад үүссэн хаягдал бүтээгдэхүүнээс цэвэрлэн ариутгах маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хүний цээжний зүүн хэсэгт байрлах тунгалагийн 2/3-ыг дамжуулан цуглуулах үүрэгтэй газрыг латинаар “ductus thoracicus” гэдэг. Цээжний зүүн хэсэгт байрладаг гэдгийг дахин онцолъё. Иймээс зүүн талаар хэвтэж унтах үед хүний биеэс хортой бодис гадагшлуулах явц хурдасдаг. Үүнийг дагаад хорыг гадагшлуулж, хэрэгтэй бодисыг авах, хүртэх явц сайжирдаг.

Дэлүүний үйл ажиллагаа сайжирдаг

Дэлүү нь тунгалагийн системд оролцдог бөгөөд хүний дархлалын системд маш чухал үүрэгтэй эрхтэн. Зүүн талаар хэвтэн унтах үед дэлүүний үйл ажиллагаа илүү сайжирдаг. Үүнийг дагаад элдэв хорт бодис, нян, бохирдлыг эсэргүүцэх чадвар ч сайжирна.

Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ

Нарийн ба бүдүүн гэдэс уулздаг хэсэг биеийн зүүн хэсэгт байрладаг. Иймээс зүүн талаар хэвтэн унтах үед хүндийн хүчний нөлөөгөөр гэдсэн дэх хоолны урсах явц хурдассанаар шимт бодис шимэгдэн биеэс гадагшлах хугацаа богино болдог.

Цээж хорсохоос хамгаална

Цээж хорсох гээч таагүй зүйл манайхны дунд нэлээд түгээмэл. Энэ таагүй зүйл ойр тохиолддог хүмүүс ч унтахдаа зүүн талаар хэвтэж байх хэрэгтэй. Ингэвэл ходоодыг улаан хоолойтой холбож байдаг хэсэг нь ходоодноос дээгүүр байрлалтай болдог. Ингэж дээр байрласан үед ходоодон дахь хоол, хүчлийн үлдэгдэл дээшлэн улаан хоолойг түлэх, өөрөөр хэлбэл “цээж хорсох” гэсэн таагүй мэдрэмж төрөхгүй.

Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ

Зүүн тал нь биеийн цусаар хангадаг гол мотор, зүрхний тал гэдгийг бүгд мэднэ. Иймд унтахдаа зүүн талаар хэвтвэл зүрхний үйл ажиллагааг дэмждэг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих