Хайртынхаа сексийн ур чадварыг сонсдог хөгжимөөр нь /Бүсгүйчүүдэд зориулав…/

  1. Хэрвээ найз залуу тань рок хөгжим сонсдог бол, чамд олон тооны дур тавилтыг бэлэглэж чадна. Авах таашаалаа сунгах, секс марафоноо шөнийн туршид үргэлжлүүлэх нь түүний хийх дуртай ажлуудыг нэг.
  2. Поп хөгжим сонирхогчид сексээс таашаал авах дуртай төдийгүй, бүсгүйдээ ч сексийн таашаалыг өгч чаддаг. Тэд биеийн хөгжилдөө их анхаарал тавьдаг бөгөөд бүсгүйдээ ч тийм шаардлагыг тавьдаг. Гэхдээ эдгээр эрчүүд секс туршилтанд төдийлөн дуртай биш.
  3. Сүүлийн үед хүчээ авч буй инди урсгалыг цаг үеэсээ хоцрохыг хүсдэггүй, шинэ үеийн залуус сонирхох болсон.Хэрвээ найз залуу тань инди сонсдог бол тэр нарийн мэдрэмжтэй. Секс хийхийн өмнө оюунлаг, гүн ухааны сэдэв хөндсөн яриаг өрнүүлэх дуртай. Бэлгийн хамрилцаанд орохдоо жаахан залхуудуу, дассан сурсан арга барилыг илүүд үздэг. Хуучинсаг нэгэн.
  4. Найз залуу тань төрөл бүрийн урсгал сонсдог боловч зөвхөн хит болсон дууг голчлон сонсдог байж болно. Тэгвэл секст их нухацтай ханддаг хүмүүсийн нэг бололтой. Түүнд нэг шөнийн секс хангалтгүй тул байнгын хамтрагчтай байхыг илүүд үздэг. Хайр, энхрийлэлийн үг хэлэхдээ маруухан бөгөөд нэг төрлийн секс байрлалыг эрхэмлэдэг.
  5. Найз залуу тань Рэп ба хип-хоп сонсдог бол чамайг жинхэнэ туршилтын туулай болгодог бололтой. Тэр сэтгүүл, порно кинон дээрээс харсан бүх байрлалуудыг амьдрал дээрээ хэрэгжүүлэхийг оролддог нэгэн. Гэхдээ мэдээж, бүсгүйнхээ сонирхолыг ч бас харгалзан үзнэ. Түүний сексийн ур чадвар нь хамгийн даруухан, ичимхий бүсгүйг хүртэл нүүрэмгий болгож мэдэх юм шүү.
  6. R’n’B ба Soul энэ урсгалыг сонсох дуртай залуус маш эмзэг. Тэр бүсгүй хүн бүрээс халамж, эхийн хайрыг харж байдаг. Тэдний хувьд секс бол хоёрдогч. Түүний хайрлах бүсгүй нь энхрий ялдам, үнэнч хань байх нь хамгаас чухал.

 

 

Хайртынхаа сексийн ур чадварыг өмсдөг дотуур хувцсаар нь

/Залууст зориулав…/

 

Хар өнгө: Хар өнгийн хөхний даруулга, дотоожинд дуртай хүүхнүүд эрчүүдийн элдэв секс туршилтанд нэн дуртай, бэлгийн таашаал амсах нь хамгийн дээд жаргал гэж тооцдог аж. Тэд секст эрх тэгш байхыг хүсдэг.

Хөх өнгө: Хөх өнгийн дотуур хувцас өмсөх дуртай хүүхнүүд хавьтагч эрийнхээ идэвхи, бэлгийн чадавхид ихэд найдаж буйг илтгэж байгаа хэрэг. Ийм дотуур хувцас өмсдөг хүүхнүүд секст илэн далангүй байж чаддаггүй зориг муутай байдаг.

Цагаан өнгө: Цагаан бол хамгийн түгээмэл тархсан, ямар нэг онцлох шинж тэмдэггүй өнгө юм. Ихэвчлэн онгон охид болон сексийн амтанд хэт ороогүй хүүхнүүд цагаан өнгийн дотуур хувцсанд дурладаг юм. Мөн цагаан өнгийн дотуур хувцас нь ихэмсэг ааш арашингийн илрэл ч болдог юм шүү.

Улаан өнгө: Улаан өнгө нь маш хүчтэй сэрэл хөдөлгөгч юм. Улаан өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд галзуурсан мэт дурлаж, тачаангуйгаар удаан хугацаанд сексийн жаргал эдлэхийг хүсэмжилдэг.

Ногоон өнгө: Ногоон өнгө нь сексийн хувьд маш уйтгартай өнгө юм. Гол төлөв ганц бие ганихарсан хүүхнүүд ийм өнгийн дотуур хувцас өмсдөг. Ногоон өнгө нь ердөө ганц нэг удаа хавьтах сонирхлыг илэрхийлдэг байна.

Хүрэн өнгө: Хүрэн өнгийн дотоож өмссөн хүүхнүүд секст тийм ч дуртай биш. Магадгүй секс түүнд сэтгэхүйн дарамт болж байж ч болох. Ийм өнгийн дотуур хувцас ховор байдаг. Хэрэв хүрэн өнгийн дотоож зориуд сонгож авсан бол тэр бүсгүй хайр энхрийллийг хүсэж буйн шинж . Тэд ойртож хавьтахаас илүү янаглан, илж таалуулах дуртай байдаг.

Шар өнгө: Шар өнгө нь сексийн хүчтэй харьцааг шууд илэрхийлдэг. Шар өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд өөрсдийгөө хуурсан эрчүүдэд чин сэтгэлээсээ дургүй. Тэд хайртай эрийнхээ зүрхийг хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй. .

 

Ягаан өнгө: Ягаан өнгийн дотуур хувцсанд дуртай хүүхнүүд нь сексийн мэдрэмж сайтай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, сэрэл нь хурдан хөдөлдөг боловч ёс суртахууны хэм хэмжээнд баригдамтгай нэгэн байдаг юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих