huuhdiin-zuslangiin-bagsh-nar-surgalt

Хүүхдийн зуслангийн багш нарт “ЭКО СИСТЕМ”-ийн талаар сургалт хийлээ

Нийслэлийн Байгаль орчны газар болон Иргэний боловсролын төв хамтран нийслэлийн ногоон бүсэд ажилладаг зуслангийн багш нарт зориулсан экологийн хичээлийн хөтөлбөрийн зорилго, агуулгыг танилцуулах сургалтыг энэ сарын 05-нд “Маргаашийн хөгжил” хүүхдийн зусланд зохион байгуулав.

Зуны амралтаараа зусланд амарч байгаа хүүхдүүдэд экологийн боловсрол олгох, тэдэнд байгаль орчноо хамгаалах, хайрлах эерэг хандлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ хувь хүний болон нийгмийн чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хүүхдийн зусланд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргасан юм.

Тус сургалтад нийслэлийн ногоон бүсэд ажиллаж байгаа Сэлбэ, Нарс, Ундраа болон Маргаашийн хөгжил зуслангуудын багш нар хамрагдав. Сургалтаар ус, ой мод, түүний экосистемд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх хичээлийг тоглоомын аргаар заах арга барилыг багш нарт эзэмшүүлсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих