Бага насны хүүхдийн цус багадалтаас хэрхэн сэргийлж, ямар арга хэмжээ авах талаар мэдээлэлтай танилцана уу.
- Хүүхдэд өгч буй хоолны нэр төрлийг олшруулах
- Аминдэм, эрдэс бодисыг нэмэлтээр эмчийн заавраар өгөх
- Хүүхдийн хоолонд уурагтай хоолыг шаардлагат хэмжээгээр өгөх, төмөр, эрдсээр баяжуулсан гурил, бусад бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх
- Эцэг эх, хүүхэд асрагчдад хүүхдийн хоолны талаар зөв мэдлэг дадал олгох
- 5 хүртэлх насны хүүхдийн өндөгний цусанд гемоглобиныг жилд 1 удаа тодорхойлуулж, цус багатай гарсан тохиолдолд эмчээс зөвлөгөө авч эмчлүүлэх
- Манай улс төмөр дутлын цус багадалтаас сэргийлэхийн тулд сүүлийн 10 жилд төмрийн бэлдмэлийг жирэмсэн, хөхүүл эхчүүд болон 5 хүртэлх насны хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр тусгай зааврын дагуу өрхийн эмчийн хяналтаар өгч байна.