Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн 44 настай тариачин эмэгтэй бараг 4 тонн чулуу идэж, дээд амжилт тогтоосон гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бүсгүй сүүлийн 22 жилийн турш жижиг чулуу идэж байгаа гэнэ. Тэрбээр өдөрт хагас кг чулуу иддэг. Нэг удаа хоолонд нь жижиг чулуу байсныг анзааралгүй идчихжээ. Түүнээс хойш чулуу амттай санагдаад, ийм “хачиргүйгээр” хоол идэх нь утгагүй болсон гэжээ.