gedes

Шулуун гэдэсний бохирдол удах тусам биед муу

Идээд л байдаг, идээд л байдаг ходоод гэдэс маань юу болж байгаа бол гэж боддог уу? Тэгвэл бидний хоолыг боловсруулахад шулуун гэдэс хамгаас ажлаас хийдэг. Таны хоол боловсруулах үйл явцад ямар нэгэн асуудал гарсан бол та асуудлаа хурдан шийдэх хэрэгтэй.

Шулуун гэдсийг салст, өтгөн, шимэгч, хорт бодисоос цэвэрлэх нь олон өвчнөөс зайлсхийх арга зам юм. Хүн шулуун гэдэс бүхий л амьдралын турш 100 орчим тонн хоол хүнс, 40 мянга орчим литр шингэнийг боловсруулж, хүний биеэс гадагшлуулж байдаг.

Үүнээс гадна хүний гэдсэнд 15 кг өтгөн, хорт материал удаан хугацааны турш хуримтлагдсан байдаг гэнэ. Баас, хортой бодис ингэж хуримтлагдах нь бидний бие махбодод маш муу.

Шулуун гэдсээ хэрхэн цэвэрлэх вэ?

Бургуй тавьж цэвэрлэж болно. Энэ нь бүдүүн гэдэсний 50 орчим см-ийг л цэвэрлэдэг. Мөн гэдэсний ашигтай бактерийг алдагдуулах магадлалтай. Тиймээс ардын уламжлалт, аюулгүй аргаар хортой хаягдлаасаа салах боломжтой. Өдөрт 1-3 хоолны халбага маалингын гурил хэрэглэхэд л та гэдсэндээ шимэгч, салст, өтгөн хуримтлуулахаас сэргийлэхийн зэрэгцээ гэдэсний ашигтай бактериа устгахгүй үлдэх боломжтой. Маалингын гурил (гадуур “Льяная мука” гэж байдаг) нь жин тогтворжуулж, бодисын солилцоог сайжруулж, цусан дахь холестериний түвшнийг бууруулдаг. Маалингын гурилыг ходоодны шархлаа, үрэвсэл, шээс дамжуулах замын халдвар, цистит, амьсгалын дээд замын үрэвсэл, илүүдэл жин зэрэг өвчний үед хэрэглэнэ.

21 хоногийн эмчилгээний дэглэм

Энэ эмчилгээг та амьдралын хэвшилд тогтмол хэвшүүлж хэрэглэвэл зохилтой.

1-7 дахь өдөр: Хоолны 1 халбага маалингын гурилыг 100 мл тарагтай хольж хэрэглэнэ.

8-14 дэх өдөр: Хоолны 2 халбага маалингын гурилыг 100 мл тарагтай хольж хэрэглэнэ.

15-21 дэх өдөр: Хоолны 3 халбага маалингын гурилыг 100 мл тарагтай хольж хэрэглэнэ.

Маалингын үрийг нунтаглах, эсвэл шууд гурилыг нь худалдан авч хэрэглэж болно. Дээрх бэлдмэлээ өглөөний цайнаас өмнө өлөн элгэн дээрээ уугаарай. Өдөрт дор хаяж хоёр литр шингэн уух хэрэгтэй. Энэ эмчилгээг жилд нэг удаа хийж болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих