smoking-age-affects-health

Жилд долоон сая гаруй хүн тамхинаас болж нас бардаг

Жил бүр долоон сая гаруй хүн тамхинаас үүдэлтэй шалтгаанаар жам бусаар нас барж байгаа бөгөөд энэ нь улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулжээ. ДЭМБ “Тамхи бол хөгжил дэвшлийн дайсан мөн” гэж тодорхойлсон юм. Түүнчлэн жилд 1.4 их наяд ам.доллар буюу дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 1.8 хувийг тамхинд зарцуулдаг байна. Тамхины улмаас нас барж байгаа хүний тоо өссөөр байгаа бөгөөд тэдний олонх нь удаан хугацаанд тамхи татсан хүмүүс байгаа аж.

Өсвөр насныхны дунд тамхинд донтох явдал газар авч байгаа тул тамхитай тэмцэхийн тулд юуны түрүүнд тамхи татдаг залуучуудын тоог цөөрүүлэх нь зүйтэй талаар ДЭМБ-ын тамхины хяналтыг хариуцсан нарийн бичгийн дарга Эндрю Блэк онцолжээ. Тэрбээр “Залуус руу чиглэсэн тамхи үйлдвэрлэгчдийн зар сурталчилгаа, элдэв хөнгөлөлт урамшууллыг зогсоох ёстой. Тамхи нь нийгэм дэх тэгш бус байдлыг улам лавшруулж, ядуурлын гол шалтгаан нь болж байна” гэв. 2030 он гэхэд тамхины улмаас амиа алдсан хүмүүсийн 80 хувь нь бага болон дунд орлоготой улс орны иргэд байх ажээ.

Тамхи үйлдвэрлэгчдийн явуулж буй бодлогын улмаас тамхины хэрэглээ улам өсч, үүний уршгаар 2010-2030 он хүртэлх хугацаанд бага болон дундаж орлоготой улс орнуудад тамхинаас үүдэлтэй нас баралтын тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих