hort-havdar

Хорт хавдрын 6073 тохиолдлоос 4410 нь нас баржээ!

Монголчуудын нас баралтын шалтгааны тэргүүлэгч хүчин зүйл нь хорт хавдар болжээ. 2018 онд улсын хэмжээнд хорт хавдрын өвчлөл 6073 тохиолдол бүртгэгдсэнээс 4410 хүн харамсалтайгаар нас барсан гэдэг ХСҮТ-өөс мэдээллээ.

Хорт хавдраар нас барж буй шалтгааны дийлэнх нь хавдар томорсон үедээ эмнэлэгт хамрагдаж байгааг анхаарууллаа. Хорт хавдрын 76.6 хувь нь хожуу үедээ оношлогдож байна гэжээ.

Мөн Монголд хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэхэд байрны хүрэлцээгүй, дутмаг байдал гол бэрхшээл болж байгааг ХСҮТ-ийн дарга хэллээ.

Тиймээс иргэдийг тогтмол үзлэг оношилгоонд орж аливаа өвчнийг анхан шатанд нь, хүндрэхээс нь өмнө эмчлүүлж байхыг анхаарууллаа. Эрт мэдсэн өвчний 85 хувь нь эмчлэгдэх боломжтой байдаг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих