Зорчигчдын дунд машинд суухад дотор нь муухайрдаг хүн байна уу? Дотор нь муухайрсан үед хэрхэн арга хэмжээ авах талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. Юуны түрүүнд яагаад дотор муухайрдаг болохыг мэдчихвэл авах арга хэмжээ ч ойлгомжтой байх болно.
Автомашин хурд авах, хасах гэх мэт үйлдлээр үүсэх доргилтоос болж хүний биеийн тэнцвэрийг хадгалдаг чихний хөндийн үүдэвчийн систем биеийн тэнцвэрийг барьж чадахаа больдог. Энэ үед дотор эвгүйрэх мэдрэмж төрдөг байна. Хүн бүрийн авдаг мэдрэмж доргилтын хэлбэрээс болж өөр өөрөөр тусдаг.
Хараа
Нүдний өмнө урсах үзэгдлийн хурдыг нүд гүйцэхгүй бол тархи паникт орсноор дотор муухайрдаг. Тиймээс аль болох алсыг хараарай. Ном унших, гар утсаараа оролдох гэх мэтчилэн үйлдлийг хийхгүй байхыг зөвлөе. Мөн нүдэндээ ачаалал өгөхгүй тулд нарны шил зүүвэл дээр.
Үнэр
Бензин, утааны үнэрийг тэвчдэггүй хүмүүс их бий. Жолооч та аль болох машиндаа агаарын солилцоо хийж байгаарай. Мөн үнэр дарагч хэрэглэх, аль болох аяллын урдах өдөр шатахуунаар цэнэглэх гэх мэтээр зорчигчдод таагүй үнэр мэдрүүлэхгүй байвал зохилтой. Хэрвээ таны зорчигчдын дунд үнэртэгч үнэртэж чаддаггүй хүн байвал хэрэглэхээс татгалзаарай.
Сэтгэл санаа
Машинд суухад дотор эвгүйрхвэл яах вэ гэх мэтээр хэтэрхий их бодоод байвал улам л эсрэг үр дүн гарна. Зүгээр, яавал гэж, эвгүйрхвэл жаахан амарчихад л болно гэж сэтгэл санаагаа бэлдвэл аялал тань улам зугаатай амархан байх болно. Донсолгоо их мэдэгддэг хойд суудалд биш урд талын зорчигч суудалд суух, аль болох чөлөөтэй хувцас өмсөх, нэг хэвээр удаан явах биш хааяа зогсож биеэ амраах, хүйсэн дээрээ скоч наах мэтээр арга хэмжээ авч болно.