nuurr

Нурууны электрон наалтаар хөл дээрээ босжээ

Америкийн “Mayo Clinic” эмнэлгийн эмч нар нуруу нугасны өвчнөөр шаналж байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг хянаж, эгц байлгахад нөлөөтэй тусгай наалт зохион бүтээжээ. Жеред Чиннок гэх өвчтөн 5 жилийн өмнө цасны машинаар явж байгаад унаж нуруу нугасаа гэмтээн тэргэнцэр дээр суух болжээ.

Түүний авсан гэмтэл нь дахин хөл дээрээ зогсох итгэл найдварыг нь үгүй хийгээд байсан ч “Mayo Clinic” эмнэлгийн эмч нар түүнд тусгай электрон бүхий наалтыг санал болгож, нуруунд нь суулгажээ.

Түүний нурууны мэдрэлийн эсүүд сэргэж эргэн зогсож чаддаг болжээ. Биеийн байдал өдөр ирэх бүр сайжирч байгаа тул тэрээр удахгүй хэвийн алхдаг болох гэнэ.

Эмнэлгийн судалгааны албаны дарга Кендалл Ли-гийн ярьснаар электрод нь өвчтөний нурууны мэдрэлийн эд эсэд нөлөөлж, улмаар хөдөлгөөнөө хянах боломж олгож байгаа юм. Энэхүү туршилтын үр дүнгийн талаар эрүүл мэндийн нэр хүндтэй сэтгүүлд нийтэлж, хэрвээ энэхүү өвөрмөц наалтыг илүү боловсронгуй болговол нуруу нугасны гэмтэлтэй хүмүүсийг эргээд хөл дээр нь тогтоох боломж байгааг нотолжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих