nvd

САЙН МЭДЭЭ: Төрөлхийн нүдний эмгэгийн хагалгааг амжилттай нутагшууллаа

ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эмч нар Канад улсын их сургуулийн нүдний тасгийн профессор Кристофер Лайнс эмчтэй хамтран Монгол Улсад анх удаа хоёр төрлийн мэс засал эмчилгээг амжилттай хийв.

Гэмтлийн гаралтай нүүрний зургадугаар мэдрэлийн саажилттай хялар хүүхдэд “Ботулины токсин” хийснээр нүдний хөдөлгөөн хязгаарлагдаж баруун нүд гадагш хөдлөхгүй байсан 6 настай хүүгийн нүдний хөдөлгөөн сэргэж, хэвийн хардаг боллоо.

Төрөлхийн нүдний даралт ихсэх өвчтэй хүүхдэд анх удаагаа “Өнцөг нээх” мэс засал буюу гониотоми хийлгэснээр 6 настай охины нүдний даралт буурлаа.

Ингэснээр нүдний хагалгааг заавал гадаадын хөгжил өндөр орнуудад хийлгэх шаардлагагүй болж байгааг онцоллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих