emch-nar

САЙН МЭДЭЭ: “Хаан” банк мэс заслын багаж хандивлав

“Хаан” банк нийслэлийн “Өргөө” амаржих газар кесаров мэс заслын 10 иж бүрдэл багаж хандивлалаа.

Хандивласан мэс заслын багажийг эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг кесаров буюу олны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгааны үед хэрэглэх зориулалттай.

Тус амаржих газарт жилд дунджаар 12,000 нярай төрдөг бөгөөд 32 орчим хувь нь хийсвэрээр төрдөг аж. Сүүлийн жилүүдэд ийм төрлийн аргаар амарждаг эхчүүдийн тоо нэмэгдэж, зарим тохиолдолд багаж ариутгах цаг хүлээгдэх, хүрэлцэхгүй байх зэргээс шалтгаалсан хүндрэл бэрхшээл гардаг байжээ. Харин ийнхүү иж бүрдэл багажтай болсноор эдгээр хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдлээ хэмээн мэдэгджээ.

Байгууллага бүр нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян, хандив тусламжийг үзүүлж байх ёстой билээ. ХААН Банк нь 2017 оны сүүлчээс эхлэн нийгмийн хариуцлагын ажлуудаа өргөжүүлэн НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилтод нийцүүлэхээр зорин ажиллаж буй. Уг зорилтын 1.9 тэрбум төгрөг зарцуулснаас “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” олны талархлыг хүлээж, олон хүнийг аюулт өвчнөөс аварч, урьдчилан сэргийлж чадаж байгаа үлгэр жишээ байгууллага билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих