eye

АНХААР: Линз болон хиймэл сормуусны сөрөг тал

Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүд улайлт үүсч болно

Зааснаас удаан хугацаагаар линзийг зүүвэл нүдний торлог бүрхэвчид хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрч болно. Мөн линзнээс болж торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай.

Зовхины үрэвсэлтэй болох магадлалтай. Энэ нь зовхины дотор доод хэсэгт үрэвссэн жижиг жижиг гүвдрүүнүүд үүсэхийг хэлнэ. Үрэвссэн зовхитой нүдэнд линз зүүхэд өвддөг.

Нүдний хуурайшил бол контакт линз зүүдэг бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог эмгэг. Энэ нь нүдэнд хангалттай нулимс байхгүй болсноос хуурайшиж, ямар нэг юм торсон мэт мэдрэмж төрөх, халуу оргих, улайх шинж тэмдгүүд илрэхийг хэлнэ.

Зарим хүн линзний харшилтай байж болно. Хэрэв линзийг зүүмэгц нүд огцом улайж байвал харшилтай байгаагийн шинж юм.

Линзээ зүүхээсээ өмнө ҮРГЭЛЖ гараа угааж занших хэрэгтэй. Мөн линзээсээ хамаараад, тасралтгүй зүүж болох хугацаанаас бүү хэтрүүлэгтүн. Линзнийхээ савыг 3-6 сар тутамд нэг удаа сольж байгаарай.

Сормуус суулгах:

  • Суулгасан хиймэл сормуус унахдаа төрөлх сормуусыг шингэрүүлдэг.
  • Сормуус суулгахаас нэг долоо хоногийн өмнө болон, суулгаснаас хойших хоёр долоо хоногийн хугацаанд аспирин болон ямар нэг цус шингэлдэг эм ууж болохгүй.
  • Суулгаснаас хойш хэд хоног загатнаж болно.
  • Суулгасан сормуус бохирдсон тохиолдолд нүдэнд муугаар нөлөөлдөг.
  • Зовхи хэлбэрээ алдаж, гадагшаа эсвэл дотогшоо эргэснээр сормуусыг нүдний алим руу оруулж болно.
  • Сормуус суулгасан үедээ нүдээ байнга нухвал суулгасан үсний байр солигдож, эмх замбараагүй болж болно.
  • 2018 онд 77 мянга гаруй эх амаржсан байна
  • Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна.
  • Төрсөн эхчүүдийн 58 669 нь буюу 76.1 хувь нь эмчийн хяналтын үзлэгт 6 ба түүнээс дээш удаа хамрагдсан байна. Нийт төрөлтийн 0.4 хувийг гэрийн төрөлт эзэлж байгаа ба энэ үзүүлэлт Говь-Алтай /0.8/, ДарханУул /0.6/, Ховд /0.6/, Хөвсгөл /0.5/, Увс /0.5/ аймагт улсын дунджаас өндөр байсан бол Говьсүмбэр аймагт гэртээ төрсөн эх бүртгэгдээгүй аж.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих