fan-crying

Эмэгтэйчүүд их уйлдаг учир УРТ насалдаг

Хүн амьдралынхаа явцад дунджаар 70 л орчим нулимс асгаруулдаг аж. Зарим хүн нулимсыг нүдийг чийгшүүлж, илүүдэл давс энэ тэрийг гадагшлуулахаас өөр үүрэг, ач холбогдолгүй, нууж далдалж байх ёстой шорвогдуу амттай ус төдий зүйл гэж андуурдаг.

Гэтэл бодит байдал дээр байдал тэс өөр байгааг судлаачид тогтоосон байна. Америкийн Миннесота мужийн Уильям Фрэй гэгч эм маш сонирхолтой туршилт явуулж нулимсны молекулын бүтцийг судалж. Ингэхэд нулимс нь хүний биед маш хэрэгтэй гурван чухал химийн бодисоос тогтож байгааг илрүүлжээ.

Үүнд:
• леуцинэнкрофалин – энэ бодис нь морфитэй адил үйлчилгээтэй бөгөөд өвдөлт намдааж, тайвшруулдаг.
• лиоуциллин – бактер ба хортой бичил биетүүдийн гадаргыг хайлуулан агшин зуур устгах нөлөө үзүүлдэг бодис.
• Пролактин – бие махбодит эерэг нөлөө үзүүлэхээс гадна ээж болох гэж байгаа бүсгүйчүүдэд сүү үүсэх үйл явцыг өдөөж өгдөг бодис.

Энэ гурваас гадна стресс, ба харуусал, гомдох мэдрэмж төрүүлдэг бодисууд нь нулимстай хамт хүний биеэс гадагшилдаг байна. Энэ бол нулимс хүний сэтгэл санааг цэвэрлэн ариутгаж бүх өвдөлт, зовлон түгшүүрийн авч одсоноор хүний илүү үзэсгэлэнтэй бөгөөд өөдрөг болгодог гэсэн үг.

Монголчуудын дундаж наслалтын статистикаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс урт насалдаг нь тогтоогдсон. Үүнд мэдээж маш олон зүйл нөлөөлдөг ч нулимсаараа сэтгэлээ уудлан, таагүй зүйлээс салж чаддаг гэсэн эмэгтэйчүүдийн давуу тал өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэж байгаа гэнэ. Дэлхийн нийтээр хийсэн судалгаанаас үзвэл эмэгтэйчүүд эрчүүдээс тав дахин илүү уйлж нулимсаа гаргадаг бөгөөд дунджаар 7 насаар урт насалдаг.

Эмэгтэйчүүдийн нулимс нь эрчүүдийнхээс хагас градусаар дулаан. Мөн эмэгтэйчүүдийн нулимсыг бүрдүүлэгчид нь эрчүүдийн нулимснаас илүү хөдөлгөөнтэй болохоор нулимстай нүд нь илүү тод гялалзаж харагддаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нулимс унагах шалтгаан олон янз.

Эрчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:

Бахдал, бардамнал. маш хүчтэй сэтгэл хөдлөл (спортын ялалт, төрийн дуулал, гайхалтай ялалт) – 38%
Өвдөлт (өвчин, шарх, эмчээс айх) -23%
Хайр дурлал (хардалт, салалт) -20%
Гашуудал (хайрладаг, хүндэлдэг дотнын хүний үхэл) -14%
Баяр хөөр -17%

Эмэгтэйчүүдийн нулимс дуслуулах шалтгаан:

Өрөвдөх, уярах гэх мэт маш хүчтэй сэтгэл хөдлөл (хайрлах, хуримлах, кино, нэвтрүүлэг) -71%
Хайр дурлалтай холбоотой сэтгэл хөдлөл – 42%
Өвдөлт (өвчин, шарх) -36%
Баяр хөөрөл – 29%
Уур, уцаар, шар – 22%
Гашуудал – 21%

Тэгэхээр сэтгэл хөдөлгөсөн ном уншиж, нэвтрүүлэг үзэж, дуу сонсож байхдаа хааяа нэг ч болов нулимс дуслуулахад ичиж зовох зүйл огтхон ч байхгүй. Харин ч бүр стресс бухимдлаар дүүрэн орчин үеийн амьдралд чамлахааргүй ач тустай зүйл. Гэхдээ хэрэгтэй гээд худал усан нүдэн гүнж болж матрын нулимс унагавал энэ танд ямар ч нөлөөгүй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих