tugshilt

Хүн бүр сэтгэл түгших эмгэгтэй

Ямар нэгэн зүйлд санаа зовох, эсвэл ямар нэгэн зүйлээс айх нь энэ эмгэгийн шалтгаан болдог. Сэтгэл түгших эмгэг гэдэг нь үндэслэлгүй эсвэл бодит байдалд тулгуурлаагүй өчүүхэн зүйлээс айдас үүсэж хэт болгоомжилж сэтгэл түгшдэг эмгэг. Энэ үед сандрах дайралт, олон төрлийн айдсууд илэрч болно. Мөн гэмт хэргийн зарим үйлдэл энэ эмгэгээр хийгдсэн байх боломжтой байдаг. Шалтгаан нь тодорхойгүй ч орчны (стресс) болон генийн хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг.

Шинж тэмдэг:

  • Юм юманд сэтгэл зовнино
  • Айдас үүснэ
  • Амьсгал давчдах
  • Зүрх дэлсэн
  • Цээжээр өвдөх
  • Дотор муухайрах
  • Амьсгалахад хүнд болох
  • Толгой өвдөх
  • Гэдэс өвдөх
  • Хуруунууд мэдээ алдах зэрэг болно.

Үндсэн эмчилгээ нь танин мэдэхүйн сэтгэл засал, сэтгэл зүйчтэй ярилцах болон зарим тохиолдолд эмийн эмчилгээ хэрэглэдэг байна. Сэтгэл түгших эмгэг нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс хоёр дахин илүү тохиолддог байна. Хүн бүрт ийм эмгэг байдаг ба сэтгэл дотроо эмгэгтэйгээ хэрхэн тэмцэж байгаагаас илрэл нь шалтгаалдаг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих