eruul-huns-02

Эрүүл бие, саруул ухааныг бэлэглэх ХҮНСНИЙ ЖАГСААЛТ 02

“Эрүүл биед, саруул ухаан” оршино гэдэг. Эрүүл зөв амьдралын хэв маягт хөтлөх мэдээллийг бэлтгэлээ. Энэ нь эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж, хөгшрөлийг сааруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалт юм. Хүн амьдралынхаа турш идэхдээ өөртөө хэрэгтэй хүнсийг сонгож идэх нь хамгийн чухал ажээ.

Өмнөх нийтлэлийн үргэлжлэл болгон хүргэж байна…

Бөөрөлзгөнө. Бөөрөлзгөнө нь биеийн халууныг бууруулах, ус тогтоох ба хорт
нэгдлүүдийг гадагшлуулах шинж чанартай. Бөөрөлзгөнө нь зэсээр баялаг тул сэтгэл
санааны хямралтай хүмүүст илүү ашигтай. Мөн түүнд маш ихээр антиоксидантууд
агуулагддаг.

Улаан усан үзэм. Түүнд шууд 20-иод антиоксидантууд агуулагддаг тул чөлөөт
антиоксидантуудтай маш үр дүнтэй тэмцдэг. Усан үзэмний өнгө нь харлах тутам
тийм соортууд нь илүү ач холбогдолтой ажээ. Усан үзэм нь тромбо үүсэх процессыг
удаашруулж, цусны судасны тонусыг сулруулдаг. Мөн усан үзмээс гаргаж авсан
улаан дарс нь шүүснээсээ ач холбогдлоороо их юм.

Гүзээлзгэнэ. Энэ жимсэнд фолийн хүчил, марганц, кали ба С аминдэм ихээр
агуулагддаг. Энэ жимс нь бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг
гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн идэвхийг
нэмэгдүүлдэг.

Бууцай. Бууцай нь хөгшрөлтэй тэмцэх маш хүчтэй антиоксидант болох
лютеинээр баялаг. Түүнийг байнга хэрэглэснээр хараа муудах магадлалыг 45%-иар
багасгадаг. Нэг аяга түүхий бууцайг өдөр бүр ууж хэрэглэвэл уушгины хорт хавдар
(тамхи ихээр татдаг байсан ч хамаагүй) үүсэх магадлалыг хоёр дахин бууруулдаг.

Улаан сонгино. Энэ нь хорт хавдартай тэмцэгч кверцетин хэмээх
антиоксидантаар баялаг ба бактерийн ба мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй. Мөн
холестрин цусны хананд наалдах ба цусны судас бөглөрөх явцад саад болдог.

Цай. Цайг 4000 орчим жилийн өмнөөс хэрэглэж ирсэн бөгөөд Азиуд залуу насыг
хадгалагч ундаа хэмээдэг. Одоо үүнийг нь Европын анагаах ухаан хүлээн
зөвшөөрөөд байна. Ногоон цай нь янз бүрийн антиоксидантуудаар баялаг боловч,
хар цай нь чөлөөт радикалуудтай тэмцэх чадвараараа ногоон цайнаас дутдаггүй.
Голландын эмч нар өдөрт хоёр аяга цай уух нь зүрхний өвчлөлөөс таныг хамгаална
гэж үзэж байна.

Кофе. Кофе нь сэтгэл санааг дээшлүүлж, ой санамжийг дээшлүүлэн, өвчин
намдаах бөгөөд даралт ихэсгэдэггүй. Мөн түүнд антиоксидантууд маш ихээр
агуулагддаг.

Хар шоколад. Хар шоколад нь инфаркт ба инсультээс авардаг гэж эрдэмтэд үздэг.
Долоо хоногт нэг хавтгай шоколад идвэл, таны нас нэг жилээр уртасах болно.

Овьёосны нэвс. Овьёосны хэмхдэс нь эмчилгээний хамгийн их ач холбогдолтой
бүтээгдэхүүн. Тэр нь тромбо үүсэхээс сэргийлж, бодисын солилцоог хэвийн болгож,
дархлаа нэмэгдүүлэн, бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулан, организмоос
хорт нэгдлүүдийг зайлуулдаг.

Хивэгтэй талх. Хивгэнд үрийн биологийн идэвхит нэгдлүүдийн 90% нь
агуулагддаг. Мөн маш сайн антиоксидант болох Е-аминдэм ихээр байдаг. Хивэгтэй
хар талх нь гэдсийг хаягдлууд болон хавдар үүсгэгч нэгдлүүдээс сайн цэвэрлэдэг.
Цусан дахь сахар ба холестрины хэмжээг бууруулдаг. Хүний организмоос хорт
нэгдлүүд болох хүнд металл (хар тугалга ба мөнгөн ус)-уудыг зайлуулдаг ажээ.

ТАНД ЭРҮҮЛИЙГ ХҮСЬЕ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих