eruul-huns-01

Эрүүл бие, саруул ухааныг бэлэглэх ХҮНСНИЙ ЖАГСААЛТ 01

“Эрүүл биед, саруул ухаан” оршино гэдэг. Эрүүл зөв амьдралын хэв маягт хөтлөх мэдээллийг бэлтгэлээ. Энэ нь эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж, хөгшрөлийг сааруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалт юм. Хүн амьдралынхаа турш идэхдээ өөртөө хэрэгтэй хүнсийг сонгож идэх нь хамгийн чухал ажээ.

Алим. Идээд ханахгүй энэ сайхан жимс организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн түүнд цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулагддаг учир биднийг инсульт болон инфарктаас хамгаалахад тустай аж. Английн эрдэмтэд , хэрвээ та өдөр бүр алимны жүүс ууж байвал өөрийнхөө насыг уртасгана гэж үзэж байна.

Хар нэрс. Энэ жимс нь организм дахь чөлөөт радикалуудыг устгадаг антиоксидантынхаа агууламжаар тэргүүн байранд байдаг. Хүн нас ахих тусам
бодисын солилцооны үр дүнд үүссэн чөлөөт радикалууд хуримтлагддаг ба тэдгээр нь ойр орчныхоо эсүүдийг гэмтээдэг. Харин тэдгээрийг аюулгүй болгосноор организмын амьдралыг нилээд уртасгадаг. Хар нэрс нь хөгшрөлийн өвчин болох глауком ба катарактаас урьдчилан сэргийлж, инсультийн дараа уураг тархи сэргэхэд тустай. Бостонийн их сургуулийн (АНУ)-ийн эрдэмтэд 2-3 сар өдөр бүр хагас стакан хар нэрс идсэнээр чихрийн шижин, атеросклероз, уураг тархи, зүрхны судасны хатуурал зэргээс сэргийлж болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Үхрийн нүд. Үхрийн нүд нь дархлааг идэвхжүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн системийг бэхжүүлэн, зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Мөн даралтыг хэвийн
болгодог. “С” аминдэмээр маш баялаг болохыг хэн хүнгүй мэдэх биз ээ.

Цэцэгт байцаа. Цэцэгт байцаа нь хорт хавдрын эсрэг болон дархлаа сэргээх үйлчилгээтэй. Чөлөөт радикалуудтай тэмцэгч антиоксидантаар баялаг байдаг. Ихэнх
эрдэмтэд бидний организмд чөлөөт радикалууд нь хөгшрөлийн процессыг хурдасгадаг болохыг нотлоод байгаа юм.

Улаан лооль. Улаан лооль нь хавдрын эсийн хуваагдлыг зогсоодог, ликопин хэмээх маш хүчтэй антиоксидант агуулдаг. Мөн ликопен нь зүрх судасны өвчлөл үүсэх
магадлалыг багасгадаг. Харин нэмж хэлэхэд ликопен нь боловсруулсан томатанд түүхий лоолиноосоо илүү ихээр агуулагддаг аж. Мөн улаан лоольд “Р3”
гэдэг бодис агуулагддаг бөгөөд тэр нь аспиринаас дутахааргүйгээр судсанд тромбо үүсэх магадлалыг бууруулдаг.

Чий жимс. Чий жимсний үрэнд пектин ихээр агуулагддаг тул организмыг муу холестрин, төмөр зэсийн давснуудаас ангижруулж, цус боловсрох процессыг
сайжруулдаг ба антоциан нь хялгасан судсыг бэхжүүлдэг. Саяхан эрдэмтэд чий жимсны үр нь организмаас радионуклидыг зайлуулдаг болохыг нотолсон гэнэ.

Анар. Анар жимсний соконд маш их антиоксидант болон антоциан агуулагддаг. Тэд нь бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг
бэхжүүлснээр биднийг инсульт, инфаркт зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Анар нь нүдний болрын бүдэгшлийг үүсгэдэг ферментийн идэвхийг бууруулдаг. Иймд анар жимсний жүүсийг хэрэглэгчид нүдний болор цайх өвчнөөс айх хэрэггүй.

Амтат жүрж. Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн “С,
А, В” группийн аминдэмээр баялаг.

Тоор. Тоор жимс нь калиар баялаг тул зүрхний булчинг бэхжүүлдэг. Магни нь бухимдлыг багасгаж сэтгэл санааг өөдрөг болгодог. Тоор нь арьсны эсүүдэд дэх
чийгийг барьж, арьсны үрчлээг арилган, арьсыг толигор зөөлөн болгоно.

Чавга. Чавга нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, даралт болон бодисын солилцоог хэвийн болгож, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг.

ТАНД ЭРҮҮЛИЙГ ХҮСЬЕ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих