nimbeg

Нимбэгний шидээс…

               Нимбэг жимс нь лимоноид, фитохимийн нийлэмж агуулдаг учир хорт хавдрын эд эс үүсэхээс сэргийлэх мөн нянгийн эсрэг өндөр үйлчилгээтэй байдаг байна. Мөн витамин Ц аминдэмийн өндөр агууламжтай учир хүний бие өндөр ач тустай гэдгийг хүмүүс мэддэг.

Гэвч нимбэгний цэвэр шүүсийг дангаар уух нь  шүдэнд гэмтэл учруулж болзошгүй байдаг тул устай холин шингэлж уух хэрэгтэй гэдгийг эмч нар анхааруулдаг. Нимбэгний шүүсийг тогтмол хэрэглэснээр хүний биед сайн нөлөөтэй ажээ.

Биеийг цэвэршүүлнэ

Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэхээс эхлээд элдэв бактерийг устгах, цаашлаад ходоод, хоол боловсруулах эрхтний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж биед хурсан хорт бодисыг гадагшлуулах сайн талтай.

Цусыг цэвэршүүлж, цусны даралтыг тогтворжуулна

Лимон нь калигаар нэн баялаг тул зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Толгой эргэх, дотор муухай оргихыг багасгаж цусны даралтыг тогтворжуулах ба стрессийг багасгаж амраах үйлчилгээтэй гэнэ.

Амны хөндийг эрүүл байлгана

Лимонтой усыг мөн амны хөндийн эрүүл ахуйд сайн нөлөөтэй гэж үзэх нь бий. Буйлнаас цус шүүрэх зэрэг буйлны үрэвсэл, элдэв эмгэгийн үед лимонтой ус, лимоны хальс, лимоны шүүсээр амаа зайлах нь буйлны үрэвсэлт өвчнийг намдааж, амны эвгүй үнэрийг дардаг.

Жин хасахад тустай

Өглөө өлөн элгэн дээрээ лимонтой ус уух нь дээр дурдсанчлан элгийг цэвэршүүлээд зогсохгүй жингээ хасахад тустай ажээ. Түүнчлэн лимоны шүүсийг бүлээн устай хольж зөгийн бал нэмж уух нь мөн л эрүүл мэндэд, жингээ хурдан хасахад эерэг нөлөөтэй.

Дархлаа сайжруулна

Амин дэмээр баялаг тул биеийн дархлааг сайжруулж, улмаар ханиад томуунаас сэргийлэх байгалийн шалгарсан эм болно.

Ургийн өсөлт,хөгжилд эерэг нөлөөтэй

Жирэмсэн эмэгтэйн ургийн ясны бэхжилтэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ тархины өсөлт хөгжилт болон мэдрэлийн эсүүдэд эерэг нөлөөтэй гэнэ. Нэг ширхэг лимонд агуулагдах кали нь 48.3 хувь, кальци 29.9 хувь, фосфор 11.1 хувь ба магни 4.4 хувь буюу хамгийн өндөр агууламжтай тул байнга хэрэглэж заншвал зохих амин дэмүүдийн нэг юм.

Эцэст нь хэлэхэд, хэрэв та 70 хүртэлх кг жинтэй бол 1/2 лимоныг 250 мл усанд хийж өдөрт хоёр удаа ууна. Харин 71 кг түүнээс дээш жинтэй бол нэг бүтэн лимоныг 250 мл усанд хийж ууж болох ажээ. Тиймээс нимбэгийг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 үнэлгээ)

Сэтгэгдэл бичих