Мэдэгдэлд,
Сүүлийн үед Монгол Улсын зарим фэйсбүүк хэрэглэгчид БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дипломат ажилтан монгол хүнийг хүчирхийлсэн хэмээн нийгмийн сүлжээнд тараасан бичлэг болон тайлбартай холбогдуулан тус хэргийн холбогдогч нарын мэдүүлэг дээр үндэслэн шалгалт хийсний дүнд фэйсбүүк дээр тавигдсан агуулгаас өөр буюу
Монгол ажилчдын хооронд үүссэн маргаан болох нь эцэслэн тогтоогдсон тул Солонгос дипломат ажилтан монгол иргэнд хүч хэрэглэсэн, бэлгийн дарамт үзүүлсэн зүйл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна.
Үүнтэй холбоотойгоор тус Элчин сайдын яамтай холбоотой зөвшөөрөлгүй бичлэгийг хийж, нийгмийн сүлжээнд тараасан зэрэгт хуулийн хариуцлага тооцохоор шалгаж байгаа тул гарсан үр дүнгээс хамааран холбогдох арга хэмжээг авах болно гэжээ.