jiremsen-eejiin-hoollolt

Жирэмсэн үедээ дараах хүнсийг болгоомжтой хэрэглэ!

Түүхий буюу ногоон папайя жимсэнд агуулагдах латекс хэмээх бодис нь умайн булчинг агшаагч окситоцин, простагландинтай ижил төстэй үйлдэл үзүүлж, умайг агшааж зулбах, дутуу төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн харшил үүсгэж болох тул хориглоно. Энэ жимсийг төрөл бүрийн хоол, салат, амттан хийхэд өргөн ашигладаг, ялангуяа Тайланд хоолны гол орц болдог юм байна.

Усан үзэм нь глюкоз, фруктоз ихээр агуулдаг тул жин нэмэх ялангуяа ургийн жин нэмэхэд гол нөлөө үзүүлдэг тул жирэмсний сүүлийн саруудад ураг хэт томрохоос сэргийлж бүр хориглодог.

Зарим төрлийн загас, далайн амьтанд ихээр агуулагдах мөнгөн ус, диоксин нь ургийн тархи мэдрэлийн тогтолцооны хөгжилд сөргөөр нөлөөлдөг тул хориглоно.

Хан боргоцой жимсэнд агуулагдах бромелайн гэдэг бодис нь умайн булчинг агшаах нөлөө үзүүлдэг тул дутуу төрөх эрсдэлтэй. Харин төрөх хугацаа дөхсөн бол идэхийг зөвлөдөг. Мөн ходоодны хүчлийг ихэсгэх, амны салст, шүдний пааланг гэмтээж эмзэгшүүлэх, харшил үүсгэх зэрэг нөлөө үзүүлдэг тул хориглодог.

Хаш буюу баклажан ногоонд агуулагдах соланин гэдэг бодис нь ургийн тархи мэдрэлийн тогтолцоог хордуулах нөлөө үзүүлнэ. Мөн хаш ногоонд ихээр агуулагдах оксалатын давс нь эх ургийн биед хуримтлагдаж давсан талст үүсгэх, усны солилцоог алдагдуулах, кальцийн шимэгдэлтийг бууруулах нөлөөтэй тул хориглодог.

Түүхий, шүүрхий мах өндөг. Токсоплазм, сальмонелла нянгийн халдвар авах эрсдэлтэй. Эдгээр халдвар нь урагт ноцтой эмгэг үүсгэх аюултай тул хориглодог.

Эцэст нь дүгнэхэд ямар ч хоол хүнсийг зөв хадгалж, зөв бэлтгэж, зохист хэмжээгээр тааруулан хэрэглэвэл ямар ч аюулгүй юм.
“Хоолыг эм шиг хэрэглэхгүй бол эмийг хоол шиг хэрэглэх болно” гэдэг үгийг үргэлж санаж байгаарай.

ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих