chanasan-toms

Чанасан төмсөөр утах нь, ханиалга дарах тустай

Амьсгалын замын цочмог халдвар, ялангуяа томуу, томуу төст өвчний үед гэрийн нөхцөлд хийх асаргаа сувилгаа болон эмчилгээний арга замуудын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

ГЭРИЙН НӨХЦӨЛД ТАНЫ АВЧ БОЛОХ АРГА ХЭМЖЭЭ:

  • Ам зайлах: Нэг аяга усанд цайны халбаганы тал давс ба сода хийж хоолойгоо зайлаарай.
  • Утлага: Ханиалгаад байвал төмсийг хальстай нь чанасан усанд эмчилгээний ургамал хийж хамар, хоолойгоо утах
  • Хамарт халуун жин тавих: Чанасан, халуун өндгөөр, давсыг уутанд хийн халааж хамартаа жин тавьж болно.
  • Хамар угаах: Сулхан давстай бүлээн усаар хамраа угаах, эмийн санд байдаг зориулалтын шүршигчээр угааж болно.
  • Шингэн зүйл уух: Өдөрт 3-4 литр шингэн зүйл уух хэрэгтэй. Лимон, зөгийн байлтай цай, цангис, аньс, жүржийн шүүс, ус, рашаан зэргийг уух хэрэгтэй. Ялангуяа вирус шүлтлэг зүйлээс “айдаг” учир 1-2 аяга рашаан уух нь сайн нөлөөтэй.
  • Витамин С ихтэй жимс, ногоо болон үрлэн витамин С-г хэрэглэх
  • Дулаан байх: Дулаан хувцаслах. 38-42 хэмийн халуун усанд орох зэрэг арга хэмжээг аваарай.
  • Харин эмийн эмчилгээний тухайд антибиотик уух шаардлагагүй бөгөөд нянгийн үрэвсэл сэдэрч хавсарсан байдаг тул тохирох тунгаар хэрэглэж болно. Ингэхдээ заавал эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

12 хүртэл насны хүүхдэд парацетамол өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Учир нь синдром Рея гэх аюултай өвчин үүсгэх тохиолдол байдаг аж.

Харин дараах тохиолдолд заавал эмчид үзүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Эмчилгээ хийгээд 4 хоногийн дотор бие сайжрахгүй бол,
  • Өвчний 7 дахь хоногт халуурах, бие сайжирснаа эргээд дордох,
  • Арьс цонхийх, ам цангах, амьсгаадах, хүчтэй өвдөлт өгөх, идээтэй нус, цэр гарах
  • Хүчтэй ханиалгах, гүнзгий амьсгаа авахад ханиалга ихсэх
  • Халуун буулгах эм (парацетамол, ибобруфен)-д халуун буухгүй, удаан үйлчлэхгүй бол
  • Ухаан балартах, таталт өгөх, амьсгалахад бэрхшээлтэй болох, хүзүүгээр хавагнах,
  • Ханиад томууны шинж байхгүй боловч хоолойгоор өвдөх
  • Бөөлжилттэй хавсарсан л бол толгой хүчтэй өвдөөгүй байсан ч
  • Биеэр тууралт гарч, хуруугаар дарахад арилахгүй бол
  • 39 градусаас дээш халуурч эм уугаад 30 минут болоход халуун буурахгүй
  • Толгой эргэх, арьс цонхийж халуурч байвал зэрэг орно.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих