Зүүд түүний учир шалтгааныг шинжлэх ухаан тогтоож чадаагүй өдийг хүрснээс энэ тал дээр хийсвэр өнцгүүд илүүтэй давамгайлдаг.
Зүүдний тайлал, зөн ёр, за тэгээд хоёр дах бие, зэрэгцээ ертөнц мэтийн зүүдтэй холбодог идеал санаанууд түгээмэл. Тэгвэл зүүд гэдэг нь эдгээр хийсвэр санаануудтай ямар ч холбоогүй,идэж унтахтай адил ердөө л бие организмын салшгүй нэгэн процесс юм.
Танд DreamMoods.com-ын зүүдний тайлалч Майкл Виго зарим нэг зүүдийг хэрхэн тайлсныг хүргэж байна.
Хууралт
Хань нөхөр, хайртай хүнээ өөрийг чинь араар тавьж байгаагаар зүүдлэх нь таны ганцаараа үлдэх вий гэсэн айдас, сул дорой байдлыг харуулж байгаа юм. Энэ бол ийм зүйл хэзээ нэгэн цагт болно гэдэг бодолтой холбоотой. Танд хань чинь анхаарал тавихгүй эсвэл та түүнийг урьдынх шигээ хайрлахаа больсон мэт санагдана.
Хэн нэгэн хайртай хүний үхэл
Үхэл үргэлж нулимс дагуулдаг. Ойр дотны хүнээ үхэж байна гэж зүүдлэх нь танд хайр, халамж үгүйлэгдэж байгаагаас тэр. Түүнийг юу онцгой болгож байгааг болон түүний юунд тэгтлээ татагдаад байгааг өөрөөсөө асуу. Иймэрхүү зүүд нь орчин тойрныхоо хүмүүсээс эсвэл хэн нэгэнтэй тогтоосон харилцаанаас хүссэн зүйлээ авч чадахгүй байгаа үед зүүдлэгддэг.
Могой, аалз
Могойд хатгуулж, аалзанд хазуулж байгаагаар зүүдлэх нь болзошгүй аюул болон гай зовлонгоос айсан таны айдас, сэтгэлийн хямралыг харуулж байдаг. Аалз нь заримдаа тухайн нөхцөл байдалд саад болж байгаа зүйлийг илэрхийлдэг. Магадгүй та дээрх шиг нөхцөл байдалд орохоос эмээж, аюул холуур өнгөрөөсэй гэж хүсч байгаа.
Эрэл
Хэрэв та угаалгын өрөөг хайгаад олохгүй эсвэл ямар нэгэн зүйлийг хайж байна гэж зүүдэлвэл та хэн нэгэнд сэтгэлээ илчлэхийг, сэтгэлдээ хадгалсан зүйлээ ил гаргахыг хүсч байгаа гэсэн үг. Та дотроо ямар нэгэн зүйлд шаналж байна.
~Зүүднийхээ учир шалтгааныг тогтоогоорой…~
Байгалийн гамшиг
Үер усны аюул болон хуй салхи зүүдэлдэг хүмүүс маш олон байдаг аж. Дээрх зүүд нь ямар нэгэн өөрчлөлтөөс айсан сэтгэлийн түгшүүр, айдсыг илэрхийлж байдаг. Та ирээдүйд юу болох бол гэдгээс айж байна.
Нүцгэн бие
Өөрийгөө олон хүний нүдэн дээр нүцгэн байгаагаар зүүдлэх нь сул дорой байдал болон өөртөө итгэх итгэлгүйг харуулна. Танд ямар нэгэн том нууц байгаа болохоор бусад хүмүүс мэдчих вий гэдгээс айж байна. Магадгүй та чухал шийдвэр гаргахаас айж байгаа.
Шалгалт өгөх
Хэдийгээр сургуулийн амьдрал дууссан ч та зүүдэндээ тэнд эргэн очихийг үгүйсгэхгүй. Иймэрхүү зүүдэнд та шалгалтын асуултанд хариулж чадахгүй байвал танд өөртөө итгэх итгэл дутагдаж байна гэсэн үг. Түүнээс гадна та бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас, хангалттай сайн биш байх вий гэдгээс айж байна.
Жирэмслэлт
Өөрийгөө жирэмсэн болсон байгаагаар зүүдлэх нь хувь хүнийхээ хувьд болон хувийн амьдралдаа өсөж, дэвжиж байгааг харуулдаг. Магадгүй та энэ тухай ярьж, шууд эхлэхэд бэлэн биш байж магад. Түүнээс гадна жирэмслэлт шинэ санаа, төсөл, зорилт бий болох эсвэл шинэ өөрчлөлтийг зөгнөдөг. Хэрэв та үнэхээр жирэмсэн байгаад ийм зүүд зүүдэлвэл сэтгэлийн түгшүүртэй байгааг илтгэнэ.
Секс
Секстай холбоотой зүүд нь таны бусдад хэлэхийг хүсч байгаа зүйлийн илэрхийлэл байдаг. Жишээлбэл олон нийтийн газар секс хийж байна гэж зүүдэлвэл таны хувийн амьдралын тухай бусад хүмүүс жиг жуг хийж байна гэсэн үг.
Унаж байна
Инэнх хүмүүсийн нойрноос сэрэх шалтгаан нь ийм зүүд байдаг. Унаж байгаагаар зүүдлэх нь айдас, түгшүүр, эмзэг байдлыг илэрхийлдэг. Унаж байх үедээ та юунаас ч атгаж амжихгүй бол бодит амьдрал дээр ч та доройтлоо анхаарч харахгүй байгааг илтгэнэ.
Мөн үүнээс гадна өөр зүүдний тайлал -г доор орууллаа. Хэрэв та:
-Тэмээ зүүдэлвэл хайр сэтгэлд асуудал, хүндрэл гарна. Гэхдээ та үүнийг даван туулах чадвартай.
-Тагтаа. Гэрлэлт аз жаргал авчирна. Халуун хайрын сэтгэлд хариу ирнэ. Хэрэв цонхоор тагтаа нисч орлоо гэж зүүдэлвэл гай зовлон тохиолдож магад.
– Дээрэмчид. Итгэсэн хүмүүс тань танийг хууран мэхэлж болзошгүй.
– Усан гахай (дельфин) – Тааламжгүй зүүд. Бүх итгэл найдвар сүйрч мөхөхийн дохио.
– Морь. Гэр бүлд амжилт, ажил төрөл сайжрах.
– Алим. Хэрэв жирэмсэн эмэгтэйд зүүдлэгдвэл баатар хөвгүүн төрүүлнэ.
– Мөнгө (металл) гартаа барих – хэрүүл, заргын ажил ундарна.
– Солонго. Мөрөөдөл, хүсэл сонирхол тань биелэхгүй.
– Оймс – Нэхэж байна гэж зүүдлэвэл гачигдал, ядуурал нүүрлэнэ.
– Шинэ хувцас. Бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ.
-Могой. Хэрэв могой зүүдлэвэл сэрэмжтэй бай, таны дайснууд хорлохоор зэхэж байна.
-Могой барьж байна гэж зүүдлэвэл элдэв хэл амнаас зайлсхийж чадна гэсэн үг. Эсвэл дайснууд тань танд хор хүргэж дөнгөхгүй.
-Могой алж байна гэж зүүдлэвэл та өөрөө ч мэдэлгүй дайснуудаасаа сална.
-Загас. Барьж байна гэж зүүдлэвэл үр ашиггүй, дэмий хөдөлмөрлөнө.
-Олон загас язганаж байна гэж зүүдлэвэл ашиг орлого ихэснэ.
-Үхсэн загас зүүдлэвэл бүтэлгүйтнэ.
-Шарсан загас зүүдлэвэл гэнэтийн сонин дуулна.
-Нохой. Хуцаж байгаа нохой зүүдлэвэл аюултай агаад хорон санаат хүнтэй хэрэлдэнэ.
-Зүгээр нохой зүүдлэвэл ашиг хонжоо олно.
-Нохойтой тоглож байна гэж зүүдлэвэл сэтгэлд таатай яриа өрнүүлнэ.
-Нохойд уруулбал хэн нэгэн танаас урвана.
Usand selj bn gej zuudluul ydag ym bol. Bas omnn aynga tsahilgaantai boroo orj bn gej zuudleed margaashn bosood hartal manai dotnii
hun morinoos unaad 2 honog uhaangu baisan
Mogoi olon zulzag gargaj bn gej zvvdelwel yaadgiin boloo