~Бэлэн гоймон идэх нь ЗҮРХНИЙ ШИГДЭЭС үүсгэх магадлалтай~
Түргэн болдог гоймон буюу манайхны хэлдгээр бэлэн хоол идэх дуртай хүмүүс зүрх болон чихрийн шижин өвчтэй болох магадлал өндөр гэнэ.
Мөн тэд зүрхний шигдээс өвчинд нэрвэгдэх аюул өндөр байна. Ийм дүгнэлтэд Техасын нэгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүд хүрчээ. Долоо хоногт 2-3 удаа бэлэн хоол идэх дуршилтай хүмүүсийн биеийн байдалд дүн шинжилгээ хийгээд судлаачид ийм дүгнэлтэд хүрсэн аж. Ялангуяа эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд бэлэн хоол таагүй нөлөөлөл үзүүлдэг.
Ази тивийн улс, орнуудад бэлэн хоол хэрэглэх нь нэлээн түгээмэл тул судалгааны ажлыг голчлон Өмнөд Солонгос Улсад хийжээ. Сүүлийн жилүүдэд тус улсын иргэд эрүүл мэндийн асуудалтай, тэр дундаа зүрх, судасны өвчинд нэрвэгдэх нь түгээмэл болж байгааг эрдэмтэд онцлов.
Түүнчлэн Солонгост илүүдэл жинтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа юм. Бэлэн хоол нь бусад боловсруулсан бүтээгдэхүүний адилаар их хэмжээний давс, халуун ногоо агуулдаг учраас энэ хоолыг дурлан идэгсдийн зүрх асуудалтай болох магадлал өндөр гэнэ.