onoshilgoo

САЙН МЭДЭЭ: Иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдана

Эрт илрүүлгийн талаар хуулийн заалтууд:
351 дүгээр зүйл. Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо

-351.1.Монгол Улсын иргэнийг хорт хавдрыг эрт илрүүлэх дараахь үзлэг, шинжилгээнд хамруулна:
-351.1.1.дөч, түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1-2 удаа;
-351.1.2.дөч, түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;
-351.1.3.гучаас жаран насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;
-351.1.4.тавь, түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;
-351.1.5.тавь, түүнээс дээш насны иргэнийг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих