darkhan-tomor-saw

40 өрхөд үнс нурмаа хийх ТӨМӨР САВ олголоо

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-8 дугаар багийн Засаг даргын судалгаанд тулгуурлан үнсний савгүй айл өрхүүдийг савжуулах ажлыг ГТУА-22 дугаар ангийн байранд зохион байгууллаа.

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Дархан-Уул аймаг дахь “Хүүхдийн төлөөх орон нутаг төсөл, Улаан загалмайн хороотой хамтран дээрх багуудын 40 өрхөд өргөн хэрэглээний бараа материал болон халуун цогтой үнс нурмаа хийх тагтай төмөр савыг олголоо.

Мөн гэр байшингийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар болон Галын аюулгүй байдлын тухай хуулиар танхмын сургалтыг зохион байгуулсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих