amarsaikhan-chingeltei-duureg-ajillaw

Гэр хорооллын замын халтиргаа гулгаа, цас, мөс хайлуулагч давс цацсан эсэхийг шалгав!

Хотын дарга С.Амарсайхан өнгөрөгч бямба гараг /2019.11.16/-ийн үдэш нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын төв зам дагуух халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас, мөс хайлуулагч давс бодис цацсан эсэх, сайжруулсан түлшний түгээлт борлуулалт дүүргийн алслагдсан гэр хорооллын хэсэгт ямар хэмжээнд байгаа зэрэг асуудалд хяналт тавьж ажиллалаа.

Тус хорооны нутаг дэвсгэрийн зам дээр давс, бодис цацагч том оврын гурван автомашиныг ажиллуулж байгаа талаар албаны хүмүүс хэлсэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан “Халтиргаа хулгаанаас сэргийлэх мөс цас хайлуулах давс, бодис энэ жил хангалттай нөөцлөгдсөн байгаа. Тиймээс техник хүн хүчнийхээ нөөцийг зөв хувиарлаж ажиллах хэрэгтэй. Авто замын машин явдаг хэсэгт давс бодис цацсаны дараа замын голд овоорсон цасыг сайн цэвэрлэж, замыг чөлөөлөх хэрэгтэй. Ингэж цэвэрлээгүйгээс болж автомашинд давс бодистой цас наалддаг. Мөн явган хүний зам талбайн мөстсөн цасыг цэвэрлэж, иргэд хальтирч унах, гэмтэж бэртэхээс сэргийлэх нь чухал” гэв.

~Хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй Зүрх уул орчимын буюу тус дүүрийн 17 дугаар хороонд байрлах Сайжруулсан түлшний түлшний борлуулалтын нэгдсэн цэгээр орлоо~

Тус цэгт түлшний түгээлт өдөр бүр хангалттай ирдэг бөгөөд иргэдийн хувьд олноор нь авах хүсэлттэй байдагч тэдний хүссэн хэмжээгээр өгч чаддаггүй, үүнээс болж иргэд бухимдаж загнадаг тухай борлуулагч бүсгүй Хотын захирагчид уламжилсан юм. Тэрбээр иргэд сайжруулсан түлш авахдаа картаар уншуулж, мөнгөөрөө худалдан авч хэвшсэн тухай өгүүллээ. Хотын захирагч С.Амарсайхан сайжруулсан түлшний борлуулагч бүсгүйтэй ярилцаж, санал бодлыг нь сонсоод “Өвлийн хүйтнийг үл хайхран, өөрийн гэсэн ажилтай болохын тулд ажлыг гололгүй хөдөлмөрлөж, нийслэл хотоо агаарын бохирдлоос сэргийлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулахаар хүчин зүтгэж, залуу хүний эрч хүч, итгэл сэтгэлээр бусад олон залууст үлгэр дуурайлал болж байгаад талархаж, борлуулагч бүсгүйд амжилт хүслээ” хэмээн мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих