tuwshinsaikhan

Удирдаач Д.Түвшинсайхан сор бүтээлүүдээ дээжилнэ

Монгол Улсын Морин хуурын чуулгын “The beginning of fall” тоглолт энэ сарын 25, 26-нд Тусгаар тогтнолын ордны концертын танхимд болно. Тоглолтыг морин хуурч, удирдаач, МУСТА Д.Түвшинсайхан удирдах бөгөөд тус чуулгын үе үеийн сор болсон шилдэг бүтээлүүдийг дахин тайзнаа амилуулж, хоёр өдрийн турш эгшиглүүлэх юм байна.

Морин хуурын чуулгын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Цэцээ-Гүн” “Ротаракт” клубын “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжин энэхүү хандивын тоглолтоо тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд бүх орлогоо тэтгэлэгт хөтөлбөрт санхүүжилтээр хандивлах аж.

Боловсролыг дэмжигч “Цэцээ Гүн” нийгэмд үйлчлэх “Ротаракт” клуб нь 2013 оноос эхлэн “Хүн Бүр Сурах Эрхтэй” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, нийт 37 оюутанд бүтэн жилийн сургалтын тэтгэлгийг гардуулаад байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих