shildeg-orhuud-2019

ТАНИЛЦ: Нийслэлийн 2019 оны Тэргүүний 9 өрх

Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхүүдийг шалгарууллаа.

Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь нийслэлийн хэмжээнд болон хороо, дүүрэгт зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлж , цэцэглүүлэх, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлж хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачлага гаргасан, нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд аж.

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд 2019 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан тэргүүний есөн өрхийн шагналыг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар гардууллаа.

1995 оноос хойш 24 дахь жилдээ зохион байгуулж 161 өрхийг шалгаруулаад байна.

Нийслэлийн 2019 оны Тэргүүний 9 өрх:

  • Ганбаатарын Эрдэнэцэцэг- Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо
  • Шархүүгийн Далхсүрэн –Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо
  • Жаргалын Баасанхүү –Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо
  • Лувсанцэрэнгийн Бямбадолгор –Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо
  • Луужингийн Хишигбарс-Налайх дүүргийн 3 дугаар хороо
  • Балдансанжаагийн Шаравжамц- Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо
  • Ишжамцын Батмөнх-Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо
  • Бадарчын Ганболд-Баянгол дүүргийн 22 дугаар хороо
  • Сангидоржийн Очир-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих