ozonii-odor-2019

“Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Жил бүрийн энэ өдөр “Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр” тохиодог бөгөөд энэ жил “32 жилийн нөхөн сэргэлт” уриан дор дэлхий даяараа тэмдэглэн өнгөрүүлнэ. Озон нь агаар мандал дахь хүчилтөрөгчийн гурван атомын нэгдэл бүхий хамгийн жижиг хэсэг боловч хүмүүсийн эрүүл мэндийг нарны хортой хэт ягаан туяанаас хамгаалагч бамбай болдог. Озоны давхарга цоорсноор нарны хортой хэт ягаан туяа дэлхийн гадаргад шууд тусаж, хүний дархлалын системийг доройтуулах, нүдний өвчлөл, арьсны хорт хавдар үүсэх, арьсыг эрт хөгшрөөх, экосистем алдагдаж, салхины чиглэл өөрчлөгдөж хүйтрэл явагдана.

Мөн озоны давхарга нимгэрсний улмаас ургамлын гарц буурах, хүнсний аюулгүй байдал алдагдах, байгаль орчинд сөрөг үр дагаврууд бий болох эрсдэлүүдийг дагуулдаг тул бид нар зайлшгүй шаардлагатай юм. Озоны давхарга цоорох шалтгаан нь хүн төрөлхтний хөгжил, технологийн дэвшлийн үр дагавар болдог тул Озоны давхаргаа хамгаалахад хүн бүрийн хувь нэмэр чухал.

Озоны давхаргаа хамгаалахын тулд байгальд ээлтэй үе давхаргыг гэмтээхгүй “ozone friendly”, “non-CFC”, “non-HCFC” гэсэн шошготой тоног төхөөрөмжүүдийг худалдан авах, Озон задалдаг бодис агуулсан хөргөгч, хөлдөөгч, хөргүүр, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай агааржуулагч, хөргөх лангуу, XPS-шахмал полистрол хавтан үйлдвэрлэлийн шугам, хүнсний ногоо болон махны зоорийн хөргөх тоног төхөөрөмжүүдийг худалдан авахгүй байхад анхаарах.
Мөн мэргэжлийн инженер техникчдээр хөргөх бодисыг юүлүүлж авсны дараа хуучин хөргөгч, хөлдөөгчөө хаяж, устгах ёстой аж. Ийнхүү озоны давхаргаа хамгаалж, өөрсдийн хүсч буй эрүүл агаартай орчинд ирээдүйдээ итгэлтэй амьдрах нь биднээс шалтгаална.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих