horongiin-birge

МХБ: Зургаан компанийн хувьцааны ханш өссөн байна

2019 оны 8 дүгээр сарын 04-ний өдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 66,967,943 төгрөгийн үнийн дүн бүхий 370,124 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна.

Үүнээс “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК (AARD+8.25%) болон “Монголын Цахилгаан Холбоо” ХК (MCH+5.71%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Нако Түлш” ХК (NKT-8.33%) болон “Багануур” ХК (BAN-7.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.35 хувиар буурч, 19690.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,492,820,390,728.45 төгрөг боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих