zow-huns

Эмээр бус хоолоороо ХОЛЕСТЕРИН бууруулах зөвлөмж…

Монгол орны нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судас, тэр дундаа зүрх болон тархины судасны эмгэгийн хамгийн том эрсдэлт хүчин зүйл болох холестериныг эм уухгүйгээр хэрхэн бууруулах талаар мэдээлэл бэлтгэлээ.  Иймд, зарим хүнсний бүтээгдэхүүн холестерин бууруулах шинж чанартай байдаг.

Үүнд:

1. Овъёос
Өглөөний цайндаа овъёосны зутан эсвэл сериал хэрэглэхэд холестерины хэмжээг хялбар бууруулдаг. 100г овъёосны зутан идэхэд 1-2 г уусдаг эслэг хүний биед орно. Судалгаагаар 5-10г уусамтгай эслэг холестерины хэмжээг ач холбогдолтой багасгадаг болох нь тогтоогдсон.

2. Арвай ба бусад үр тариа
Овъёос, хөх тариа, хивэг, арвай, бусад үр тариаг хэрэглэхэд зүрхний өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг. Яагаад гэвэл дээрх үр тариа уусамтгай эслэг ихээр агуулна.

3. Шош
Ялангуяа шош бол уусамтгай эслэгээр баялаг хүнс юм. Мөн хүний биед хурдан шингэж, урт хугацаагаар цатгалан мэдрэмж төрүүлдэг онцлогтой. Энэ хүнс жин хасах гэж буй хүмүүсийн хувьд хамгийн ашигтай хүнсний төрөл юм. Шош нь хар шош, бөөрний хэлбэртэй шош, garbanzos шош, хар нүдэн вандуй гэх мэт олон төрөлтэй байдаг. Эдгээр олон төрлийн шошоор янз бүрийн хоол, хүнсний бүтээгдэхүүн хийсэн байдаг.

4. Хаш ба окра
Энэ хоёр зүйл бол уусамтгай эслэг агуулсан калори багатай ургамал. Хааяа хүнсэндээ хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

5. Самар
Судалгаагаар буйлс, хушга, газрын самар, бусад самарны төрлийг идэх нь зүрхэнд сайнаар нөлөөлдөг. Өдөрт 2г самар идэхэд муу холестерин болох Бага нягтралтай липопротейны (БНЛП) түвшинг 5%-иар бууруулна. Самар нь зүрх хамгаалах хүнсний төрөлд ордог.

6. Ургамлын тос
Канола, наранцэцэг, гүргэм зэрэг ургамлын тос, гахай, адууны мах зэрэг шингэн төлөвтэй тос ханаагүй өөхний хүчлийг ихээр агуулна. Эдгээр тосыг хүнсэндээ хэрэглэхэд муу холестерин болох БНЛП-ын түвшинг багасгадаг.

7. Алим, усан үзэм, гүзээлзгэнэ
Алим, усан үзэм, гүзээлзгэнэ зэрэг жимсний төрөл “pectin” хэмээх уусдаг эслэгийг агуулдаг учраас БНЛП-ын түвшинг бууруулдаг.

8. Стерол болон станолоор баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн
Стерол ба станол зэрэг ургамлын хандыг хэрэглэхэд хоол хүнснээс холестериныг шингээх шинж чанартай. Эдгээр ургамлын хандыг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамины найрлаганд ихээр оруулдаг. Өдөрт 2г ургамлын стерол эсвэл станолыг хэрэглэхэд цусан дахь холестерины хэмжээ 10%-иар буурна.

9. Шар буурцаг
Шар буурцаг агуулсан хүнс хэрэглэхэд цусан дахь холестерины түвшинг үр дүнтэй бууруулна. Тухайлбал, шар тофу, шар буурцагны сүү гэх мэт. Өдөрт 25г шар буурцаг (шар буурцагны сүү 2 аяга эсвэл 300мл тофу) хэрэглэхэд цусан дахь БНЛП-ын түвшинг 5-6%-иар багасгана.

10. Загас
Загасыг 7 хоногт 2-3 удаа идэхэд цусан дахь БНЛП-ын хэмжээг хоёр замаар бууруулна. Нэгд, цусан дахь БНЛП-ын хэмжээг шууд бууруулах үйлдэлтэй. Хоёрд, загасны тос омега-3-ыг агуулах учраас цусан дахь триглицеридын түвшинг бууруулах ба зүрхний хэм алдагдал үүсэхээс урьдчилан сэргийлдэг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих