content_lipstick

Уруулдаа хор түрхэж яваа юм биш биз!

Уруулын будагт агуулагддаг хүнд элементүүд нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байна. Тэр ч бүү хэл хэрэглэж байсан уруулын будагнаас нярай хүүхдийг үхэлд хүргэх аюултай нянгийн омог илрүүлсэн аж.

Дэлгэрэнгүйгээр нь хүргэхэд, Калифорнийн Их сургууль, Берклиний Нийгмийн эрүүл мэндийн сургуулиуд түгээмэл хэрэглэгддэг 32 төрлийн уруулын будганд судалгааг хийхэд хром, хар тугалга, кадми, хөнгөн цагааны агууламж өндөр гарч, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй бүтээгдэхүүн хэмээн сэрэмжлүүлсэн байна.

Мөн Лондонгийн Метрополитан Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хэрэглэж байсан уруулын будганд “Enterococcus faecalis” илэрчээ. Энэ нь менингит ба сепариземийг үүсгэдэг нянгийн омог бөгөөд нярай хүүхдийг үхэлд хүргэх аюултай нян аж. Тиймээс мэргэжилтнүүд хугацаа дууссан болон хэрэглээд удсан гоо сайхны бүтээгдэхүүнийг шууд хаяхыг анхааруулж байгаа юм байна.

Тэгэхээр аюулгүй уруулын будаг хэрэглэх нь зөвхөн уруулын арьсанд чухал биш, дотоод эрүүл мэндэд ч хамгийн том үр нөлөөтэй гэдгийг санууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих